Махбодь: | Ус |
Эзэн гариг: | Плутон |
Билэг тэмдэг: | Хилэнц, пирамид, хохимой |
Өнгө: | Улбар шар, хүрэн улаан, шар, улаан |
Чулуу: | Шүр, рубин, сарны чулуу, болор, топаз |
Төмөрлөг: | Төмөр, ган |
Сайн өдрүүд: | Мягмар |
Муу өдрүүд: | Даваа, Баасан |
Азын тоо: | 4, 5, 8, 9, 10, 11, 21, 100, 666 |
ЗАН БАЙДАЛ
Хилэнц бол хамгийн хүчтэй ордуудын нэг нь. Энэ ордод төрсөн хүмүүс агуу том амжилтанд хүрдэг. Энэ бол ерөнхийлөгчийн тэмдэг, АНУ-гийн ихэнх ерөнхийлөгчид Энэ ордод төрсөн байдаг. Хилэнцийн ордыхон нарийн Зөн билигтэй, их эрч хүчтэй, чадалтай, шийдэмгий, задлан шинжээч түүнд бэрхшээл гэж байхгүй.Хилэнцийг хайр ба үхлийн тэмдэг гэж тооцдог. Хилэнцийн амьдралыг ойлгох ойлголт нь гүн ба бүр далд. Хатуу хэрцгий, шооломтгой, оргилуун ба мэргэн ухаантай хүмүүс. Эрчимтэй ба эрх мэдэлтэй. Түүнийг эсвэл хайрлана, эсвэл үзэн ядна, түүнтэй тоомсоргүй хандах боломжгүй. Энэ ордны хүмүүс бусдад хүчтэй нөлөөлдөг.
Хилэнц бол туйлдаа хүрдэг хүн. Хэдий оуюн ухаантай байна төдий оргилуун байна. Маш эелдэг наалинхай, эсрэг хүйстэндээ их татагддаг. Гүн ухаан ярих, ахуйн асуудлаар хэлэлцэх, маргалдах зэрэгт дуртай. Маргалдаанд заавал ялах ёстой гэж үздэг.
Хайрын мэдрэмж ба түргэн зан хоёр нь түүний гол чанарууд. Тэр аюултай эрч хүчтэй, дайнч чанаруудтай. Тэр зөрүүд, түргэн ууртай, догшин, тайтгарашгүй. Эрх дархтай зан нь хүүхдэрхүү байдлын цаана нуугдаж байдаг.
Өөрийн хүсэл санаархлаа хөлдөөж чаддаг болохоор Хилэнцийн махбодь усыг-мөс эсвэл шинэчлэгддэггүй тогтмол ус гэж хэлж болно. Ийм л учраас Хилэнцийн зан араншин өөрчлөгддөггүй байх. Усан махбодь нь догшин боловч дуугүй, түвшин боловч арга бачтай, уян зөөлөн боловч хорсолтой зэрэг зангуудыг бий болгодог.
Хилэнцийн ордны хүн өөрийнхөө занг маш сайн хянаж чаддаг. Энэ хүнийг таних тэмдгүүд бас байдаг: түүний харц ховсдож байгаа юм шиг тань рүү гүн нэвтэрнэ. Нүд нь түүнийг илчилдгийг мэддэг тул ихэнх нь бараан нүдний шил зүүдэг.
Хилэнц бол төрөлхийн байлдагч хүн. Түүний хазалт үхэлд хүргэж магад. Ер нь Хилэнцтэй ямагт сэрэмжтэй байх хэрэгтэй. Гаднаа зөөлөн, хоргүй, бүр гэнэн цайлган харагдана гэвч яг үнэн хэрэг дээрээ огт ийм биш.
Хилэнцийг хөндөх хэрэггүй учир нь түүнийг гомдоовол тэр хэзээч уучлахгүй мөн ямагт өс санаж явна. Дор нь өшөөгөө авна эсвэл өшөө авах тохиромжтой үеийг хүлээж цохино. Тэр ихэвчлэн маш хэрцгий байдаг.
Түүний амьдрал амаргүй өөрийг нь байнга шүүмжилж, сүрдүүлж байгаа юм шиг санагддаг тул тэр ихэвчлэн бусдад итгэдэггүй, зожиг, сэрэмжтэй байдаг - энэ нь өөрийгөө хамгаалах арга юм. Ямар ч шалтгаангүйгээр бүхэл бүтэн хамгаалалтын систем босгодог. Хэрвээ түүн рүү дайрах юм бол тэр үнэхээр аймаар.
Тэр өөрийнхөө үнэ цэнийг сайн мэддэг, өөрийнхөө тухай боддог бодлыг нь юү ч өөрчилж чадахгүй. Ер нь Хилэнцүүд өөртөө сэтгэл хангалуун байдаг. Доромжлолыг тоодоггүй, сайхан үг ч түүнийг уяраахгүй, эдгээрт огт сэтгэл нь хөдөлдөггүй.
Олонхийн саналд тоомсоргүй ханддаг. Өөрийнхөө дутагдал болон садар самуун явдлаа хүнээс сонсохыг хүсдэггүй. Хилэнц нь хувиа хичээгч. Өөрийн эрх чөлөө нь түүнд их үнэтэй.
Тэр хэзээ ч хуурмаг гоёмсог үг хэлдэггүй, хоосон магтдаггүй, хэрвээ тэр танд аятайхан үг хэлбэл энэ нь үнэхээр тийм гэдэгт та итгэж болно. Хэрвээ та түүнээс өөрийнхөө тухай бодлыг мэдэхийг хүсвэл эсвэл зөвлөгөө авмаар байвал тэр шууд шалдан үнэнг хэлнэ, үнэн үг тэр болгон таатай байдаггүй.
Зорилгодоо хүрэхийн тулд бүхнийг хэрэглэнэ. Юү хүсч байгаагаа ямагт сайн мэддэг. Бэрхшээлтэй тулгарвал тэмцэх аргаа боловсруулдаг. Ажил үүргээ биелүүлэхдээ хатуу хандана. Хүний болон нөхцөл байдлын сул талыг дор нь олдог.
Тэр албадлаганд туйлын дургүй, түүнд үл ялиг шахалт үзүүлбэл үймээн дэгдээж эсэргүүцдэг, хэзээ ч хүний дураар болдоггүй. Түүнтэй зөрчилдөхийг тэр тэвчдэггүй.
Хүмүүстэй харьцахдаа ёс журамтай, үнэнч гэхдээ дасах нь ховор. Тэр өөртөө, эсвэл үнэнч хүмүүсийг эсвэл атаархуу дайснуудыг татдаг.
Хувиа бодох мэдрэмж нь өндрөөр хөгжсөн, өөрийн эрх чөлөөг их үнэлдэг. Өөртөө хэт автан хүмүүсийг анхаардаггүй. Гэхдээ Хилэнц зөвхөн өөрийгөө бодоод байдаггүй бусдад үгээрээ ч үйлээрээ ч тус болдог. Бүр дайснууд нь ч түүнийг хүндэлдэг, түүнийг сайнаар ярьдаг.
Энэ хүнд сайн юм их байгаа. Хилэнц нь айх нь ховор, зоригтой, аймшиггүй мөн их үнэнч найз. Тэр сул доройг хамгаалдаг баатарлаг хүн. Өөрт нь сайхан сэтгэл гаргасан ба бэлэг өгсөн хүнийг мартдаггүй.
Амжилтанд хүрэх бүхий л юм түүнд бий: эрч хүч, чадал, гялалзсан ухаан. Гэхдээ өөрийн уур уцаар хэт хүсэл тачаалаасаа болж маш олон дайсантай болдог. Хилэнцүүд эсвэл гэгээнтнүүд эсвэл нүгэл үйлдэгчид байдаг.
ЭРҮҮЛ МЭНД
Хилэнцийн биеийн эсэргүүцэл нь маш сайн. Эдгээр хүмүүсийн дунд урт насалдаг хүмүүс их. Тэр их даамхай тэсвэртэй. Тэр амьдралын агуу их нөөцтэй.
Гэр бөх, ханхгар том бие бялдар, сайн хөгжсөн эрүү, хүйтэн нүд өргөн хөмсөг зэргээрээ амархан танигдана.
Хүнд хэцүү ажил, уймраа байдал, хорсолтой болон гунигт бодол, аюулд хайхрамжгүй хандах зэрэг нь түүний биеийг муудуулна. Гэхдээ өөрийнхөө хүслээр эрүүл мэндээ гайхамшигтай сэргээх чадвартай.
Хилэнц өвдөх нь ховор харин өвдвөл, өвчин нь ноцтой бөгөөд хэцүү хэлбэрээр явагддаг. Урт удаан хугацаагаар амрах ба эргэн тойрныхны анхааралд байх хэрэгтэй.
Өөрийнхөө эрүүл мэндийг өөрөө удирдаж чадна гэж боддог. Ер нь бол тийм л дээ. Эмч нарт итгэх нь ховор. Эмчээс илүү өөрийнхөө өвчинг өөрөө мэднэ гэж боддог.
Хилэнцийн хоолой, хамар, нуруу, зүрх, цусны эргэлтийн систем, хөл /судас бүдүүрэх/ зэрэг өвчнөөр өвдөх хандлагатай. Азгүй тохиолдлоос болгоомжлох хэрэгтэй, аюулыг тоохгүйгээс болж тэр ихэвчлэн ийм тохиолдолд ордог. Гал, тэсрэлт, дэлбэрэлт, түймэр, цацраг зэрэг нь түүнд аюултай.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хилэнц нь шаргуу, ажилсаг, сурах дуртай, ой тогтоол сайтай. Тэр хүч гаргахгүйгээр хүссэндээ хүрч чадна. Түүний хүсэл нь бодит болдог. Энэ нь азтай байхыг илүү санагдуулам. Юм бүхэнд гайхалтай амархан хүрдэг.
Өндөр хөгжсөн оюун ухаан, сэтгэхүй, хүч, зориг шаардсан хэцүү ажлыг маш сайн хийж чадна. Маш сайн мэс засалч, сэтгэл судлаач, уурхайч, далайчин болно. Түүнд физик, хими, техник зэргийн лаборатори дахь судалгаа шинжилгээний ажил бас зохино. Амьдралын утга ухааныг судалдаг гүн ухаанч байх нь ч багагүй.
Энэхүү тэмдэг нь хүч чадлыг билигддэг тул сайн тамирчин болно.
Олон Хилэнцүүд сайн хоолойтой тул эстрад болон дуурийн дуучид болдог.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Түүний махбодь ус тул хамтрагчаа эсвэл найзаа ус, газар махбодьтой ордоос сонгох хэрэгтэй. Ус нь галтай огт нийцдэггүй харин агаартай нийцдэг.
Хилэнц нь ордуудаас хамгийн секси, мэдрэмтгий нь юм. Тэгэхдээ тэр хөнгөн хийсвэр харьцаа, сээтэн зэрэгт дургүй хайрын явдалдаа бие, сэтгэлээ зориулдаг. Хайр дурлалдаа зөвхөн зүрх сэтгэлээ л сонсдог бөгөөд үүндээ өөрийгөө бүхэлд нь өгнө. Өөрийгөө хайр дурлалд зориулагдсанаа ба өөрийнхөө сэтгэл татам байдлын үнэ цэнийг сайн мэднэ. Хайр дурлалд тэр амжит олдог.
Тэр худалч, хуурмаг хүнийг таних зөн совинтой тул хамтрагчаа сонгохдоо алдах нь ховор. Ийм ураас түүний гэрлэлт нь ерөнхийдөө аз жаргалтай байдаг. Харин хэрвээ гэрлэлт нь бүтэлгүйтэж аз жаргалгүйгээ мэдэрвэл өс хонзонтой, хэрцгий нэгэн болж хувирдаг.
Ихээхэн эрх дархтай өмчирхөг хүн. Тэр дураараа их туйлдаг бусдыг өөрийнхөөрөө байлгах дуртай, үүнээс болж бусадтай тун бэрхшээлтэй харьцдаг. Хүүхэд хүмүүжүүлэхдээ дэндүү ёсорхог, уян зөөлөн зан, тэсвэр тэвчээр түүнд ихэвчлэн дутагддаг. Хилэнцийн нэр төрд дуртай зан нь хязгааргүй тул хүүхдээрээ бахархахаар хүмүүжүүлнэ. Хүүхдүүдээ ч ийм занд сургана.
Хилэнц нь усны тэмдэг учраас усны хажууд амьдрах хэрэгтэй. Ийм боломжгүй байвал гэртээ аквариум тавих хэрэгтэй.
Хилэнцийн гэр орон нь түүнийг хувь хүн гэдэг ул мөрийг тодоор харуулсан цайз болно. Сүүдэр талдаа амьдрахыг илүү эрхэмлэдэг.
Хэдий Хилэнц нь ордуудаас хамгийн идэвхтэй, эрч хүчтэй нь ч амрахаар болвол хүнгүй, чимээгүй газар амрах дуртай, бодолд автахаар эсвэл тайван ном уншихаар усны хажууд байвал илүү сайн. Магадгүй ийм л учраас тэр бороотой өдөрт гэртээ сууж ганцаараа үлдэх дуртай.
Нөгөөтэйгүүр, Хилэнц нь спортод дуртай, ялангуяа эрсдэлтэй эр зориг шаардсан төрөлд.
Зурхайчдын тэмдэглэснээр, Хилэнц төрөхөөс нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь үхдэг эсвэл түүнийг төрсний нэг жилийн дараа үхдэг. Харин хэрвээ Хилэнц үхвэл, түүний үхсний нэг жилийн дараа эсвэл үхэхээс нь нэг жилийн өмнө гэр бүлд хэн нэг нь төрдөг. Ийм явдал 100 - гаас 95 - д нь тохиолддог. Тайлбар нь Хилэнц - сэргэн мандалтыг дүрсэлж байгаа юм.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Мариа - Антуанетта, Шиллер, Паганини, Ломоносов, Достоевский, Тургенев, Клод Моне, Роден, Пикассо, Рузвельт, Р. Кеннеди, Вивьен Ли.
ХИЛЭНЦ-ЭРЭГТЭЙ
Хилэнц нь юм бүхэнд тэсгэлгүй сэтгэлтэй: хайр дурлалд, найз нөхөрлөлд, улс төрд, ажилд, хоол унданд, хүүхдүүдтэй харьцах харьцаанд, төрөл төрөгсөддөө. Хэрвээ таныг хурц, оргилуун тачаал айлгадаг мөн сэтгэлийн хэт хүчдэл ядраадаг бол энэ хүн танд тохирохгүй юм байна.
Хилэнцийг анх харахад тайван ярьж хөөрдөг хүн мэт санагдана. Ийм тайван, өөрийгөө маш сайн хянаж чаддаг хүний дотор намдашгүй зан байдагт нь итгэхэд бэрх юм. Хилэнцтэй хамтрахдаа, тэр аюултай тэсгэлгүй зантай гэдгийг нь мартаж болохгүй. Та өөрийн аюулгүй байдлаа ямагт санаж яваарай.
Таныг бүр хэдэн сард байтугай хэдэн жилд мартахааргүй гомдоож чадна. Эмэгтэй хүний сэтгэл түүний өмнө ил байдаг учир өөрийгөө хамгаалж чадахгүй болдог. Бүсгүй хүний нууцлаг байдал нь өөрийнх нь хамгийн хүчтэй хамгаалалт байтал Хилэнц бусдын сэтгэлийн нууц болон оньсогод нэвтэрч чаддаг аймаар онцлогтой тул энэхүү хамгаалалтыг нь үгүй болгодог байна.
Харин хэрвээ та галаас айдаггүй мөн галыг хянах чадвартай бол та амьдралынхаа турш түүний сэтгэлийг дулаацуулах болно. Харин та өөрөө бас түүн шиг тэсгэлгүй зантай бол бүх юм хэвийн байна гэхдээ хэт халах хэрэггүй.
Хилэнц нь анх танилцсан өдрөөсөө хойш цээжлэгддэг хүмүүсийн нэг юм. Тэр аятайхан, хөгжилтэй бас тачаалтай, этгээд гажуу, түүнд эдгээрийн аль аль нь байдаг. Хэрвээ тэр таныг байлдан эзэмдэхээр шийдсэн бол эсэргүүцээд нэмэргүй. Тэр таныг тэртээ тэргүй ховсдоно. Түүний соронзон мэт байдал нь бараг биеэр мэдрэгддэг.
Хилэнц эрэгтэй нь агуу тоглогч ба жүжигчин. Тэр хамгийн гэнэтийн үйлдэл хийж чадна. Хамгаас илүү өөрийн эрх чөлөөг үнэлдэг тул эмэгтэй хүний гарт ордоггүй.
Сексийн хувьд тэр маш сайн, дээр нь ухаанаа болон авъяасаа гаргадаг. Секс нь түүний хувьд спорт гэж хэлж болно.
Эмэгтэй хүнийг өөртөө татах, байлдан эзэмдэх дуртай гэхдээ түүнд амархан олддог эмэгтэйчүүд сонин биш, өөртэйгээ юм бүхнээр адилхан, оюун ухаантай, эрх чөлөөтэй, харьяат бус эмэгтэйг эзэмдэх нь түүний хувьд хамгийн чухал. Зөвхөн өөрийн ялалтандаа биш бас ялалтын үйл явц нь түүний дур сонирхлыг татна.
Эзэмдэж чадсан эмэгтэйчүүдтэйгээ шударга ариун харьцдаг, хамтдаа сексийн таашаал авна. Энэхүү эрэгтэйг эр нөхрөөр төсөөлөхөд бэрх тэгээд ч тэр өөрөө эрх чөлөөнөөсөө хагацахыг тэмүүлэхгүй. Тийм учраас Хилэнцүүдийн дунд гоонь эр их тааралддаг.
Энэ эрэгтэй бол ялагдашгүй хүн. Түүний төлөв тайван байдлын цаана буцламтгай зан бий. Тайван байдлаа удаан хадгалж чадна. Гэхдээ хэрвээ түүний биеэ тоосон байдлыг нь хөндвөл тэрээр тэсрэх бодис мэт болно. Дэлбэрэлт нь зайлшгүйг мэдэрвэл холхон байгаарай.
Тэр хоёрдмол зантайгаараа бусдыг гайхашруулдаг: хэрсүү бас тэсгэлгүй зан, оюун ухаан бас сэтгэлийн хөөрөл. Тэр их ухаантай, гүн ухаанч зантай тул амьдралын нууцыг сонирхдог мөн энэ нь хамгийн бэрх асуудлуудыг шийдэж чадахад хүргэнэ.
Гэхдээ түүний чин үнэн зан чанар нь түүний мэдрэхүй юм. Тансаг, тав тухтай байдал зарим Хилэнцэд хэрэггүй, харин зарим Хилэнцэд хэрэгтэй. Юм бүхнийг хэтрүүлэх хандлагатай: хоолонд, согтууруулах ундаанд, хар тамхинд. Мэдээж бас хайр дурлалд, секст.
Хайр дурлалын тухай бүр хүүхэд наснаасаа боддог, энэ нь ямагт түүний толгойнд байж ямагт үүнд бэлэн байдаг. Хилэнц хайр дурлалдаа заавал ялалт байгуулах ёстой. Хэрвээ ялахгүй бол түүний дотор нэг юм үхсэн мэт болдог. Тийм учраас өчүүхэн зүйлд ч ялагдахыг хүсдэггүй. Хэрвээ түүний сэтгэл нь гонсойвол та үүнийг царайгаар нь мэдэж чадахгүй, тэр өөрийгөө юугаар ч барьж өгөхгүй учир нь тэр өөрийгөө сайн хянаж чаддаг. Тэгэхдээ тэр таньд хэзээч эдгэшгүй шарх үлдээж чадна.
Өөрийн сонгосон эмэгтэйтэй суухаасаа өмнө хэрцгийгээр зовоож чадна. Ер нь зарим Хилэнцүүд гэрлэх санаагаа маш гоёмсгоор илэрхийлдэг, өвдөг дээрээ сөхрөн гуйдаг. Гэхдээ та үүнд нь бүү хууртаарай, энэ бол зөвхөн өөрийгөө харуулах мөн ёс зүйг хүндлэх төдий л ингэж байгаа юм.
Хэдий тэр нарийн мэдрэхүйтэй, түргэн зантай ч түүний нэр төр өө сэвгүй байх ёстой, тэр завхай, заваан болон инээдтэй, шог зэрэг юм бүхэнд туйлын дургүй. Хэдий түүний тухай нийт хамт олон юу ярьж байгаа нь түүнд хамаагүй ч өөрийгөө хүндтэй байлгахыг хүсдэг. Хэрвээ түүний бодол санаа бусдынхантай таарахгүй зөрж мөн зорилгод хүрэхэд нь саад болж байвал, хэнтэй ч бодлоо хуваалцахгүйгээр өөрийнхөөрөө л хийнэ. Түүний зорьсон зорилго болон эрх чөлөөт оюун санааг хэн ч, юу ч дийлэхгүй.
Хэцүү бэрх нөхцөл байдалд Хилэнц нь өөрийн оргилдоо хүрдэг. Атаархалд автах болон өөрийгөө өрөвдөх зэрэг нь ховор, амьдрал түүнд бэлэг өгнө гэж боддоггүй. Хэцүү бэрх нөхцөл байдалд ямагт бэлэн байдаг.
Хилэнц нэг бол маш бүдүүлэг, хэрцгий нэг бол зөөлөн уян, ялдам байж чаддаг. Ямар ч учир шалтгаангүйгээр хэрцгий болж, садист маягийн таашаал аван таныг доромжилж чадна. Олны өмнө таныг эвгүй байдалд оруулж эсвэл бүр элэг доог ч хийж чадна. Энэ нь түүний нэг зугаа юм. Яагаад ингэж байгааг нь ойлгох боломжгүй. Нас ахих тутам түүний хэрцгий зан нь буурахгүй харин бүр эсрэгээр өснө. Тийм учраас хэрвээ та хэт зөөлөн, эмзэг бол байнга зовох болно.
Чин сэтгэлийн хөөрлөө бусдад харуулах, яг үнэндээ бодож байгаа зүйлээ хэлэх зэрэг нь ховор гэхдээ зөвхөн тантай хамт байвал нандин нууцаа хуваалцана.
Түүнтэй гэрлэснээс хойш та зарим нэг аюулгүй байдлыг мэдрэнэ, магадгүй түүнтэй байхад амар болох боловч энэ үед та өөрөө нэлээд зовсон бас шархдаж амжсан байна. Түүний хэрцгий занг тэсвэрлэж чадахгүй нь гэж хэлээд нэмэргүй, ийм үед тэр: "би чамайг бариагүй шүү дээ" гэж хэлнэ. Түүний хувиа хичээсэн байдалд нь дасахад цаг хугацаа шаардагдана.
Хилэнц нь маш хартай, сэрдэмтгий, өөр эрэгтэй рүү өчүүхэн анхаарлаа хандуулбал тантай хэрүүл үүсгэнэ. Таньтай яг өмч мэт хандана. Түүний хажууд сээтэгнэхгүи байсан нь дээр учир нь тэр үүнийг чинь өршөөхгүй. Харин та өөрийнхөө хардалтыг мартсан нь дээр учир нь таныг уйлж, гомдоллосон ч тэр тоохгүй.
Хилэнц эрэгтэй эмэгтэйчүүдэд мартагдашгүй сэтгэгдэл төрүүлдэг. Эмэгтэйчүүд түүнийг сэтгэл татам бүр дур булаасан гэж үздэг. Харин тэр эмэгтэй хүний талаас гаргаж байгаа энэхүү онцгой анхаарлыг эсэргүүцэж чаддаг. Магадгүй энэ нь таныг тайтгаруулна.
Тэр бол их өндөр шаардлагатай эцэг. Дуулгаваргүй болон залхуу занг тэр тэвчихгүй. Таны хүүхдүүд бие даасан, ажилсаг, хилэнц нэр төрөө боддог, өөрийн эрхэм чанараа мэдэрдэг хүмүүс болж өснө. Өөрсдийгөө хүндэлдэг болгож хүмүүжүүлнэ.
Эхнэр түүнд аливаа зүйлийг албадан тулгахыг тэр зөвшөөрөхгүй. Хэдий тэр гэр бүлдээ хайртай ч аминч болон зөрүүд хэвээрээ л үлдэнэ. Харин өөрийг нь ойлгож байгаа эхнэртэйгээ уян ялдам, анхаарал халамжтай ба зөвхөн хайр дурлалын зохиолд л байдаг тийм хайрыг танд бэлэглэнэ.
Ийм эрэгтэйтэй амьдрахын тулд эмэгтэй хүн өөрөө их зоригтой байх ёстой. Хөл дээрээ чанга зогсоорой.
ХИЛЭНЦ-ЭМЭГТЭЙ
Энэ эмэгтэй нууцлагдмал гоо үзэсгэлэнтэй, сэтгэл болон дур булаасан, бардам, өөртөө маш итгэлтэй хүн юм. Бүсгүй хүний жинхэнэ шинж чанартай гэж өөрийгөө боддог мөн ингэж бодох үндэслэл ч бий. Дотоод ухамсартаа тэр эрэгтэй хүн болохгүй яаваа, тэгвэл илүү их боломжтой байх байлаа гэж бодно гэхдээ энэхүү бодлоо хэнд ч, бүр өөртөө ч хэлдэггүй.
Хилэнц - эмэгтэй нь ерөнхийдөө дунд зэргийн нуруутай, зузаан, хөл гар нь хүчтэй, том нүүртэй байдаг. Тэр захирах, эрх дархтай байх дуртай бөгөөд хүчтэй зан араншинтай.
Хилэнц - эмэгтэй хоёр янз байдаг. Эхнийх нь далд зантай, ухаан болон номхотгошгүй эрч хүч зэрэг нь Хилэнцийн эрэпэйтэй дөхөм. Хилэнц - эрэгтэйгийн тухай хэлсэн юм бүхнийг нь энэ янзад оруулж болно. Энэ эмэгтэйгийн шардлагыг хангах эрэгтэй хүн ховор. Ийм эмэгтэйд ихэвчлэн сул дорой, шийдэмгий бус эрэгтэйчүүд татагддаг, харин хэрвээ нэгэнт ийм эрэгтэйтэй гэрлэхээр шийдсэн бол эр нөхөртөө тушаал дэвшихэд нь туслана.
Дараагийн янзад нь үнэхээр үйлийн үргүй эмэгтэй байдаг. Тэр их сээтэгнүүр, хэрэгт дуртай, шуналтай. Тэр эрч хүчтэй, ухаантай, үзсгэлэнтэй. Ийм Хилэнц - эмэгтэй их аюултай, өөрийг нь хайрлаж байгаа хүмүүсдээ муу, таагүй явдлууд авчирдаг. Эрэгтэйчүүд түүний төлөө бүр галзуурах нь холгүй байдаг. Ийм эмэгтэй эрэгтэй хүнийг ядууралд бүр амиа хорлоход нь хүргэж чадна. Үйлийн үргүй тачаал нь өөрийг нь ч хөнөөх нь их байдаг.
Ийм эмэгтэй нь оньсого мэт, догшин, халуун байдаг. Тачаал нь хязгааргүй. Тэр ямагт сексийн таашаал авахыг тэмүүлнэ.
Хилэнц - эмэгтэй эртнээс сексийн туршлагатай болдог. Дотносох үедээ илүү гайхамшигтай сайхан болдог учир нь өөрийгөө хянаж чадахаа больж мэдрэхүйдээ бүхлээрээ захирагдах болно. Ийм эмэгтэйн хажууд ямар ч эрэгтэй өөрийгөө боловсорч байгаагаа мэдрэнэ.
Энэхүү эмэгтэйтэй ганцхан удаа тачаал мэдэрсэн эрчүүд түүнээс салж чадахаа больж боол нь болдог. Энэ эмэгтэйн төлөө эрчүүд ажил төрлөө бүр гэр бүлээ хүртэл хаяж явдаг. Эрчүүдийг түүнээс юү ч салгаж чадахгүй. Тэр гэрлэсэн бол сайн эхнэр болдог, эр нөхрийнхөө ажилд жинхэнэ туслагч нь болж, ажил алба хөөцөлдөхөд нь тусладаг. Тэр өөрийгөө товойлгох хүслээ маш сайн илэрхийлж чаддаг ба үүнийгээ бусад ордуудын бүр эрэгтэйн шинж чанар агуулсан эмэгтэйчүүдээс /Хонь, Арслан, Нум/ илүү хийдэг. Хэрэгтэй үедээ өөрийнхөө жинхэнэ зан байдлаа чадварлагаар дарж эрэгтэйчүүдийг өөрийн дур булаасан байдлаараа гатна. Ялдам бүсгүй хүний дүрд орох нь түүнд маш амархан. Таныг гунигтай харцаараа, анхилуун үнэртэй усаараа эсвэл элдэв арга заль хэрэглэн өөрийн зорилгодоо удаан боловч тойрох аргагүй дөхөж хүрнэ.
Түүнээс сохор хайрыг хүлээсний хэрэггүй. Таныг нэвт харж ухаан бодолд чинь юү байгааг чинь ойлгодог тул түүнтэй тоглосний хэрэггүй. Хэрвээ өөрөө доромжлогдсноо мэдэрвэл танд аюултай болно. Түүнтэй сэрэмжтэй байх хэрэгтэй.
Тэр ингүүхэн бас уян зөөлөн байж чаддаг. Хүчтэй хайрлаж бас хүчтэй ч үзэн ядаж чадна. Энэ эмэгтэйд ид шидийн чадвар байдаг, хааяа бүр жинхэнэ шулам мэт санагдана. Анхныхаа харцаар ирээдүйн нөхрөө таах чадвартай мөн нөгөөдөх нь ч даруй нөлөөг мэдрэнэ. Тэр эрэгтэй нь эсвэл дур булаасан байдалд нь хүчтэй автана эсвэл эргэж харахгүйгээр шууд зугтах хүсэл төрнө.
Сул дорой эрчүүдийг ойшоож үздэггүй. Тэр их зантай, биеэ тоосон хүч чадалтай эрэгтэйд татагдана. Энэхүү эрэгтэй нь эрэлхэг зоригтой, хөгжсөн оюун ухаантай ба юм бүхнээрээ эмэгтэйгээсээ давуу байх ёстой тэгэхдээ Хилэнц эмэгтэй нь ч өөрийн хувь хүнийхээ чанарыг хадгалах боломжтой байх ёстой.
Хэрвээ ийм эмэгтэй анхаарлаа тань руу хандуулсан бол та өөрийгөө бусдаас илүү гэж. Түүнтэй ойртсноороо та өөрийгөө жирийн бус хүн гэж бодно. Түүний хайр таны хүлээж байгаагаас илүү байна, түүний амьдралын хамгийн чухал хүн нь та болно.
Өөрийн бүх шургуу зангаараа таныг аргадах болно.
Хилэнц эмэгтэйн занг хүсэл тачаал гэдгээр тодорхойлж болно. Тэр өөрийн дотор буцалж байгаа тачаалаа хянахыг хичээдэг тэгэхдээ танихгүй хүнтэй нэлээн хүйтэн ба гаднаа тун тайван байдаг. Энэхүү тачаалтай зан нь зөвхөн хайр дурлалд биш харин бас түүний ажил амьдралд нь байдаг. Түүнийг тоомсоргүй гэж төсөөлөмгүй. Түүнд ямар нэгэн юм зүгээр таалагдаж байна эсвэл таалагдахгүй байна гэж байхгүй, тэр эсвэл тас үгүйсгэдэг эсвэл өргөмжилдөг.
Түүнд олон сайн эрхэм чанарууд байдагтай эн тэнцүү бас олон муу муухай чанарууд бий. Амьдралдаа их юм үзнэ. Тэгэхдээ хов жив түүнээс холуур өнгөрдөг. Тэр ямар нэгэн байдлаар ихэнхи эмэгтэйчүүдээс дээр үлддэг.
Хилэнц эмэгтэй нь бусдын нууцыг хадгалж чаддаг ба бусдын нууцыг мэдэх дуртай харин өөрийнхөө нууцыг хэнд ч итгэж ярьдаггүй. Хэний ч өмнө нүглээ ярихгүй, түүний сэтгэлийн нууц нь долоон тангарагийн цаана байгаа.
Хүч чадалтай гэж боддог хүндээ үнэнч байна. Бусадтай ёс зүй хадгалан харьцдаг нь түүнийг хааяа хөндий хүйтэн болгодог.
Тэр ихээхэн тэсвэр хатуужилтай эмэгтэй. Энэ чанарууд нь сэтгэлийн дарамттай байдлыг мөн архи тамхийг хэтрүүлэн хэрэглэхийг даван дийлэхэд нь туслана.
Хилэнц эмэгтэй эр нөхөртэй гэр бүлтэй боловч таньд дурлавал нөхцөл байдал үүнд саад болж байсан ч таныг хайрласаар л байна, түүний тухай юү ярих нь түүнд хамаагүй. Ийм харьцааг гэрлэлтээс илүү сайн, илүү үнэн шударга гэж боддог.
Уян ялдам эхнэр, эх гэсэн дүрд тохирохгүй, тэр өөрийнхөөрөө л амьдардаг. Гэртээ зөвхөн тантай хамт байхдаа таны нүд рүү эгцлэн харж юу бодож байгаагаа шууд хэлж, бүр зодоонд хүргэх хэрүүл үүсгэж ч чадна гэхдээ хүний хажууд таныг ямагт өмгөөлж хамгаална.
Хэдий тэр өөрөө хүчтэй эмэгтэй ч эрчүүдийг толгойлоход нь зөвшөөрдөг мөн зорилгод нь хүрэхэд нь тусладаг. Түүнийхээ төлөө ажил албаа ч золиослоно, юм бүхэнд нь тэвчээртэй туслана.
Түүний гэр нь цэвэр, тохьтой байна. Амьдралд нь ямагт гоо сайхан ба замбараатай байдал байдаг. Маш амттай хоол хийдэг, хоол нь ямагт цагтаа бэлэн байдаг, бүх юм байрандаа. Гэрээ эмх замбараатай байлгах дуртай, их цэвэрлэгээ нь түүний хувьд баяр л гэсэн үг. Тэр их сэжиглэмтгий бас их хартай. Болгоомжтой байгаарай. Харин танд хэдий шалтгаан байсан ч хэзээ ч түүнд сэжиглэсэн зүйлээ битгий хэлээрэй. Шалтгаан ч байх болно учир нь тэр эрчүүдтэй учир ургуулахдаа гарамгай. Хардалтаа дарж, түүнээс юу ч битгий асуу, тэртээ тэргүй тэр танд юу ч хэлэхгүй. Хилэнц - эмэгтэй ийм л байдаг юм.
Түүнийг байгаагаар нь хүлээж ав, түүнийг өөрчлөх боломжгүй. Үүнтэй эвлэр эсвэл түүнээс яв. Гэхдээ хэдий та явсан ч таньд үлдээсэн шарх амьдралын чинь турш байна. Тийм учраас түүний зан араншинд нь дасахыг хичээ.
Ямар нэгэн юмын талаар хэлэлцэж байхад дуугүй байж, өөрийн бодлоо огцом илэрхийлэхгүй байж чаддаггүй. Амаа барьж мөн дуугаа чангаруулахгүй байж чаддаггүй. Бусдын үзэл бодлыг сонсох дургүй нь түүний хамгийн муу чанаруудын нэг юм. Байнга өөрийнхөөрөө тулгадаг. Ямар ч маргаанд дийлэхийг хүсдэг, сүүлийн үгийг тэр л хэлэх ёстой. Мэн тэр бас өс хонзонтой, нэг удаа та түүнд худлаа ярьвал, хариуд чинь хэд ч хамаагүй худлаа ярина. Хэрвээ хэрүүлийн дараа унтахад нь та түүнийг үнсээгүй бол таныг сарын хугацаанд ч тэр үнсэхгүй, тэгээд өөрийн энэ гаргасан зан байдлаа их шударга гэж үзнэ.
Гэхдээ бас таны түүнд гаргасан сайхан сэтгэлийг чинь ч бас мартахгүй, хариу барина.
Хилэнцүүд мөнгөний хэрэг дээр амжилттай байдаг боловч түүний зан нь тааварлашгүй, нэг бол мөнгөө хураадаг, нэг бол аймшгийн зарцуулдаг. Ганцхан үгээр хэлэхэд тэр мөнгөнд дуртай. Эрх дарх, алдар нэрд их дуртай тиймээс мөнгөгүй бол энэ нь боломжгүй. Түүний бардам зан нь ядуу зүдүү амьдрахыг зөвшөөрөхгүй. Мөнгө байхгүй байвал тэр маш их аз жаргалгүй болдог. Материаллаг байдлаа сайжруулахын тулд бүх хүчээ зарцуулна.
Хилэнц эхнэрүүд эр нөхөртөө үнэхээр хайртай бол үнэнч, түүний хувьд эр нөхрийн аз жаргал бүхнээс илүү. Хайр дурлалын төлөө өөрийгөө золиослоход ч бэлэн. Харин эр нөхөргүй Хилэнц эмэгтэй нас өтлөх тусам жинхэнэ шулам болон хувирдаг.
БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
- Хонь Хилэнцийн хооронд маш том таталцаа байдаг ч хоёулаа түргэн зантай тул ихэвчлэн зөрчилдөнө.
- Үхэр ба Хилэнц хоорондоо зан байдлаараа адилхан, эцсийн дүнд олон асуудлууд үүснэ гэхдээ энэ хоёрын хүүхдүүд гоо үзэсгэлэнтэй бас авьяастай төрдөг.
- Ихэр ба Хилэнцийн хооронд бие ба сэтгэлийн зохилдлого үүснэ. Харин Хилэнц өөрийн өмчөрхөг зангаа дарах хэрэгтэй, Ихэр нь тууштай байх хэрэгтэй.
- Түүнд хамгийн тохиромжтой ордууд бол Мэлхий, Охин, Матар, Загас.
- Мэлхийтэй урт удаан, аз жаргалтай холбоо үүснэ учир нь Мэлхий Хилэнцэд хэрэгтэй халуун, дулаан, дотно уур амьсгал үүсгэж чаддаг.
- Арслан ч Хилэнцийг их татна, хоорондоо биеийн зохицолтой ч байна, гэхдээ эдгээр хоёрын холбоо ихэвчлэн сөнөх тавилантай байдаг.
- Охинтой гэрлэвэл урт удаан, бөх, аз жаргалтай байна, бие биедээ нэмэр болно.
- Жинлүүртэй хамтран ажиллавал илүү дээр, гэрлэхийг зөвлөхгүй учир нь Жинлүүр нь түүний хувьд их хөнгөн санагдана, ийм зан байдал нь Хилэнцэд тохирохгүй, Жинлүүрт ч түүний хэт оргилуун зан нь таалагдахгүй.
- Нумтай маш сайн тохирдог. Бие биеэ хүндэлдэг. Бат бөх нөхөрлөл ба хамтын ажил байж болно.
- Матартай амархан зохицдог. Эдгээр хоёрын сонирхол, хөдөлмөрч мөн бие тоосон байдал зэрэг нь адилхан тул нийлнэ.
- Загастай байвал бүх талаараа сайн байна гэхдээ Хилэнц Загастай илүү эелдэг байх хэрэгтэй, тэр бол маш эмзэг, мэдрэмтгий хүн.
- Хэдий Бумба нь хүйтэн ч хамтдаа аз жаргалтай байж чадна.
No comments:
Post a Comment