Махбодь: | Ус |
Эзэн гариг: | Сар |
Билэг тэмдэг: | Зүрх, тал сар, мэлхий |
Өнгө: | Цагаан, цайвар цэнхэр, хөх, мөнгөлөг. Саарал тохиромжгүй. |
Чулуу: | Сарны чулуу, рубин, изумруд |
Төмөрлөг: | Мөнгө |
Сайн өдрүүд: | Даваа, Пүрэв |
Муу өдрүүд: | Мягмар, Бямба |
Азын тоо: | 2, 4, 5, 8 ба 2-рт хуваагдах бүх тоо. |
ЗАН БАЙДАЛ
Мэлхий бол Зодиакын хамгийн нууцлагдмал орд юм. Сарны нөлөө түүний араншин, мэдрэмж, зан аашийг шууд удирдана. Тэд нээлттэй бөгөөд мөрөөдөмтгий, тархи сайтай бөгөөд мэдрэмтгий хүмүүс. Орчин тойрныхондоо Мэлхий нь ойлгомжгүй, хачирхалтай хүн. Тэр мохошгүй энергитэй.
Анхны уулзалтаар Мэлхий онцгүй сэтгэгдэл төрүүлдэг. Түүний мөн чанарыг танихад цаг хугацаа шаардагдана. Тэр эмзэг, соргог бөгөөд өөрөөрөө үлдэхийг хичээдэг.Түүнд харьцангуй тайван зан хөгжилтэй байдал хосолж байдаг ба алдар цууд гарах гэж улайрдаггүй боловч бас буцдаггүй. Хэдийгээр хөгжилтэй зантай мэт харагдавч үнэн хэрэгтээ дүнсгэрдүү гутранги үзэлтэй хүмүүс юм. Сэтгэлийн хямралд орох үед өдөр ч шөнө ч айдас түгшүүрт автаж түүнийгээ нуух гэж оролдох авч өөртөө итгэлгүй байдал нь илчилдэг. Өөрийн хийсэн зүйлээсээ айдаг. Мэлхий угийн бултах, зайлах, ухрах зантай. Урагш явж байхдаа ч тэрээр айж түр зогсон өчигдөрийнхөө тухай бодно. Ирээдүйгээ бодохын оронд өнгөрснөө бодно. Түүнийг яаруулах хэрэггүй харин бодох хугацаа өгөх хэрэгтэй.
Мэлхий ихээхэн зөөлөн зантай учир хүмүүс түүнээс тусламж эрдэг ба бусдын зовлонг ойлгож, хуваалцаж чаддаг билээ. Түүнийг уяраах амархан. Гэхдээ танд туслахдаа удаан болгоомжтой хандах бөгөөд өөр хэн нэгэн туслаасай гэж хүлээх маягтай. Энэ нь хар амиа хичээсэндээ бус ердөө л биеээ хамгаалах зөн юм.
Тэрээр амархан гомдож эмзэглэнэ. Таны ганц муухай харц л хангалттай. Тэр үнэн голоосоо уйлдаг бөгөөд танд гомдсон бол буруушаах маягтай дуугаа хураана.
Ямарч хэцүү нөхцөлд зохицож чадах ба гарах гарцыг үргэлж олно.
Мэлхий хонзогнуур бөгөөд танд гомдсон гомдлоо мартаж чаддаггүй бас уучилдаггүй. Дайсантайгаа далдуур тооцоо хийдэг бөгөөд ховорхон тохиолдолд Хилэнц шиг шууд цохино.
Дүнсгэр зан гутранги үзэл ньтүүнийг ганцаараа байхаас аргагүй болгодог. Мэлхий-хувь заяандаа итгэгч. Хувь тавилангаа өөрөө өөрчилж болно гэдэгт итгэдэггүй учир залхуу, үлбэгэр.
Мэлхийн ордод ихэнхи гипнозчин, илбэчин төрдөг ба тэдний зөн совин маш гүнзгий. Түүний зөгнөсөн зүйл бараг үнэн байдаг бөгөөд тэр энэ тухайгаа нуудаг нь бусдаас ялгарах дургүйдээ тэр юм.
Тэрээр өөрийн амьдралаа бусдад ярих дургүй, түүний санаа бодолд нэвтрэх тун хэцүү. Нууцыг хадгалж чаддаг. Амьдралын туршлагаас суралцахыг хичээдэг.
ЭРҮҮЛ МЭНД
Мэлхий байнгын сэтгэл зовиуртай амьдагаасаа болж ужиг өвчинд ихээхэн нэрвэгддэг. Зогсонги байдалд орсон үедээ өөрийгөө өрөвдөж суух биш харин ямар нэгэн бодит зүйлээр
оролдох хэрэгтэй. Тэд өвчин даахдаа муу.
Бөөр давсаг, бүдүүн гэдэс, элэг болон хоол боловсруулах эрхтэндээ анхаарал тавих хэрэгтэй. Хоолоо сайн зажилж удаан идэх нь чухал. Энэ ордын хүмүүс ходоодны хорт хавдарт ихээхэн өртөмтгий байдаг.
Тэд амттанд дурладаг, сайхан хоол унданд дуртайгаасаа болж таргалах, цусны даралт багасах хандлагатай. Байнгын хөдөлгөөн, хоолны дэг, нойр болон амралтаа зохицуулах чухалтай.
Тэргэл сартай шөнө удаан унтаж, шингэн юм их ууж болохгүй.
12 орд дотроос ганцхан Мэлхий өөрийн сэтгэлийн хөөрлөөсөө болж өвчин тусдаг бөгөөд ааш аягийнхаа нөлөөгөөр бас өвчинөө эдгээж чадна. Дуу шуугиан ихтэй, хүний дургүй хүргэж явдаг хүмүүсээс хол байж байгалын сайханд ялангуяа гол усны дэргэд амьдрах өлзийтэй.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ихэнхи Мэлхий өвөг дээдсийнхээ үйл хэргийг залгамжилдаг боловч эсэргүүцлээ илэрхийлж тэс өөр мэргэжил сонгох нь ч бий. Хурдан нас бие гүйцэж том хүн болохыг яардаггүй. Хувь тавилангаа хүлээн суудаг.
Тэд ажилдаа үнэнч, найдвартай, шинэ зүйлд дургүй, ажлын нөхцлүүдийг сайн баримталдаг. Нямбай. Ажилсаг. Оуюн ухаан ба ой тогтоол нь маш сайн. Ажил сонгохдоо өөрт таалагдсан бол түүндээ байнга сэтгэл хангалуун байдаг.
Энэ ордны хүмүүс ажилдаа ухамсартай, шаргуу, дуулгавартай ханддаг ба оуюн ухааны онц шаардлагагүй хэвшмэл буюу нэг янзын ажил хөдөлмөр ихээхэн тохиромжтой. Түүнд иймэрхүү ажил таалагддаг шалтгаан нь өөрт хэрэгтэй ямар нэгэн юмны тухай бодох цаг гардагт юм. Ямарч ажлыг хийж байхдаа хөнгөвчлөх аргыг тэр олно.
Мэлхийний хүч хөдөлмөрийг сорж болно. Тэр өөрийгөө үнэлж чаддаггүй, хийснийхээ хирээр цалингаа нэмүүлэх гэж зүтгэдэггүй.
Гэрээр маш сайхан хоол хийж чадах бөгөөд хүнсний үйлдвэрлэлд амжилттай ажиллах бололцоотой. Уран зураач, дизайнер, интерьер зохиогч г.м. мэргэжилтэй хүмүүс төрөхөөс гадна зоопарк, циркийн ажилтан, амьтан сургагч, зоогийн газрын эзэн, ой хамгаалагч зэрэг олон ажил мэргэжилд тохирдог. Түүнчлэн Мэлхий нь хүүхдүүдтэй ажилладаг мэргэжилд ихээхэн авъяслаг бөгөөд сайн багш, сурган хүмүүжүүлэгч, сэтгэл зүйч, асрагч, эх баригч болох нь олонтаа.
Энэ ордыхон дотор ажил хийх дургүй, цагаандаа гарсан тоглоомчин, архичин, дэмий сэлгүүцэгчид бас бий.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Амьдралын хань найз нөхдөө Усан болон Газар махбодитой ордоос сонгох ёстой. Газар ус сайхан тохирно. Ус мөн Агаартай амьдарч болох ба Галтай хэзээ ч тохирохгүй.
Мэлхий - хамгийн мэдрэмтгий, хамгийн эмзэг хэврэг сэтгэлтэй орд. Залуу насандаа ихээхэн романтик ба үүрдийн хайрыг мөрөөддөг. Хайр дурлалгүйгээр түүний амьдрал хоосон боловч хайрт хүнээ олтлоо удна. Хайр дурлалд амжилт олох эсэх нь ээжтэйгээ ямархуу харьцаатайгаас шалтгаална. Хэрэв тэрээр гэр бүлээсээ салан тусгаарлаж чадаагүй тохиолдолд Мэлхий-эрэгтэй бүх насаараа ганц бие эр, Мэлхий-эмэгтэй гэртээ хөгширсөн бүсгүй болон хувирна.
Харин дурласан тохиолдолд хайрт хүнийг хэдэн жилээр ч хамаагүй мөрдөж дагана. Сэтгэл зүрхээ тэр чигт нь өгч амиа тавина.
Гайхамшигтай нууц амраг. Хайр дурлалаас болж хоол хоолойгоор нь давахгүй, шөнө нүд хамхихгүй болдог. Тэдэнд хайрын холбооны сэтгэл зүй нь чухал болохоос секс чухал биш. Гэхдээ ор хөнжилд орох дээрээ тулвал тун эелдэг зөөлөн, халамж анхаарал тавьж өөрийгөө тэр чигээр нь зориулна. Хэрэв сэтгэл гонсойвол ганцаараа байх юмуу ээждээ гүйж очно.
Түүний нэг муу тал нь дурлалд хэт өмчирхөг ханддаг ба хэт хартай. Нөгөө талаас хайртай хүндээ бүрэн захирагдана. Хэрэв тэднийг үнэнчээр, сэтгэлээсээ хайрлавал төгс төгөлдөр хүн болно. Хэрэв тэднийг хуурч, сэтгэлээр нь тогловол амьдралыг чинь зовлон болгож чадна.
Мэлхий - бусад ордтой ойлголцож чаддаг цорын ганц орд юм. Гэр бүлийн амьдрал нь түүнд өөрийгөө илэрхийлэх боломж олгодог. Гэр бүлдээ үнэнч туйлбартай. Авахаасаа илүү өгөх хандлагатай. Гэр орноо хайрладаг, гэрээ их санадаг гэхдээ бүрэн аюулгүй газар гэж боддоггүй нь гайхалтай.
Энэ ордыхон хуучин эдлэлд дуртай бөгөөд хэт гоёмсог этгээд зүйлд дургүй. Гэр орондоо эд хогшил авахдаа юу авахаа мэдэхээс гадна ямар үнэ ханштайг ч мэднэ. Тав тухтай тохилог амьдрах дуртай.
Түүний дуртай газар - гал тогооны өрөө. Гэртээ аквариумтай загас гэртээ тавих, марк цуглуулах, ном унших дуртай. Хөгжимийн сонсгол сайтай.
Мэлхий усанд сэлэх, завиар зугаалахыг хүсдэг. Мөнгөө цуглуулдаг. Хоол хүнсэндээ гамтай ханддаг бөгөөд хоолны үлдэгдэлээ хаядаггүй.
Эрэгтэй эмэгтэй Мэлхийд хоёуланд нь эцэг эхийн сэтгэл маш хүчтэй хөгжсөн байдаг. Тэд бол төгс төгөлдөр эцэг эх. Тэд хань ижлээсээ илүү үр хүүхдэдээ амиа тавина. Хүүхдийн проблемийг машид чухалчилан авч үздэг бөгөөд тэдэнд тэвчээртэй хандаж тэдний төлөө байнга санаа зовж явдаг. Хэтэрхий их эрх чөлөө олгодоггүй.
Эцэг Мэлхий охиндоо их дотно ханддаг. Мэлхийн дотоод сэтгэл яаж төлөвшсөнөөс ямаршуу эцэг эх болох нь ихээхэн шалтгаална. Энэхүү дотоод сэтгэл нь заримыг нь сайн эцэг эх заримыг нь чихэнд чийртэй эцэг эх болгодог.
Тэр авах гэсэн зүйлээсээ тас зууралддаг зантай. Энэ нь бүх юманд хамаатай хайртай хүн нь ч байж болно, хэрэггүй зүйл ч байж болно. Тэд шууд дайрахгүй, арга мэх хуурамчаар үзүүлж хохирогчийн анхаарал сарниж алдаа гаргахыг нь хүлээж байгаад яг тэр үед барьж авдаг. Зөвхөн хэн нэгэн түүнтэй ижил зорилготой тохиолдолд Мэлхий хурдан хөдөлнө.
МЭЛХИЙ-ЭРЭГТЭЙ
Энэ эрэгтэй анхны учралаар хэзээ ч сэтгэлээ нээхгүй. Жирийн нэгэн танилдаа итгэх хүн Мэлхий биш. Түүнийг таньж мэдэхэд ихээхэн цаг, тэсвэр тэвчээр хэрэгтэй. Тэр танд анхаарал халамж үзүүлэнгүүт түүнийг романтик эр гэж бодно. Гэвч сайтар ажиглавал энэ нь бодлоготой үйлдэл юм.
Түүний болгоомжлол, дүнсгэр байдал заримдаа дарангуйлах шинжтэй. Бүдүүлэг этгээд мэт байр байдлын цаана эелдэг зөөлөн, тусч сэтгэл бий. Гадна төрхөөрөө гойд биш. Гутранги үзэлтэй, хүнд итгэдэггүй. Энэ байдлаараа хэнийг ч гутрал гунигт оруулж чадна. Хөгжилтэй, амьдралын баяр баягалантай байх үе байдаг ч энэ нь уддаггүй. Хэн нэгнийг эсвэл аливаа зүйлийг алдахаасаа айдаг. Зөвхөн түүнд хайртай гэдгээ түүнд өдөрт зуун удаа хэлээрэй. Түүнд энэ нь хэрэгтэй.
Янаг амрагийн харьцаанд тэр их аминч байдаг. Эмэгтэйчүүдийг ер харамсахгүйгээр амархан хаяж чадна. Нэг эмэгтэйгээс уйдангуутаа нөгөө эмэгтэйгээр солидог. Дээгүүр зантайгаас болж хүйтэн хатуу байдаг. Хохирогч нарыгаа өрөвддөггүй.
Ер нь бол тэр залуухан туршлагагүй эмэгтэйчүүдийг сонгодог. Илүү туршлагатай ба ахимаг насны эмэгтэйчүүд ийм эрэгтэй хүнээс холуур өнгөрдөг.
Тэр бүр ор хөнжилдөө ч их увайгүй байдаг. Тэр зөвхөн өөрийн дур тачаалаа бодож, хамт байгаа эмэгтэйтэй дээрэнгүй, доромжлох маягтай харьцдаг. Ийм харьцаанаас мазохизмд дуртай эмэгтэйчүүд таашаал авах нь цөөнгүй.
Санхүүгийн хүндрэлийг мэддэггүй улс. Бүр бага наснаасаа эхлэн санхүү сонирхдог. Мөнгө үрэхээсээ илүү хураах дуртай. Түүнийг шуналтай гэж хэлэхгүй гэхдээ үрэлгэн бас биш. Мөнгөний тал дээр тэр хэзээ ч тоглоом шоглоом хийдэггүй. Мөнгө түүнийг их тайвшруулдаг. Тэр хөрөнгө оруулалт хийх эсвэл банкинд хийх гэж мөнгө хураадаггүй. Тэр өр ширээ арай ядан барагдуулж байгаа дүр эсгэдэг, тэгэхээр хүмүүс хууртагдаж түүнийг өрөвдөөд мөнгө зээлүүлдэг. Гэхдээ та битгий ингээрэй тэр танаас илүү их мөнгөтэй байж магадгүй.
Мэлхий Эрэгтэй чанар чансааг ихээхэн үнэлдэг учир таныг зүгээр нэг муу хямдхан зоогийн газарт биш харин тансаг ресторанд урих болно. Мөн тэр хямдхан пальто авч байхаар жинхэнэ шуба авсан нь дээр гэж бодно, учир нь шуба нь удаан эдлэгээтэй бас илүү гоёмог харагдана. Түүнтэй хоёулахнаа үлдсэн ч та ямарч аюулгүй байх болно. Тэр эмэгтэйчүүдтэй бусдаас илүү соёлтой, халамжтай харьцдаг.
Эртний зүйлд дуртай, цуглуулах хоббитой. Эртний гоёл чимэглэл зүүгээрэй тэгвэл түүний анхаарлыг татах болно. Тэр ер нь юм цуглуулах их дуртай, жишээ нь, зураг, ном, пянз.
Тэр өлхөөн сээтэгнэж чадна. Тэр төгс төгөлдөр эмэгтэй хайж байгаа учраас жинхэнэ харьцаа үүсгэхэд түүнд их цаг хугацаа хэрэгтэй болно. Эдгээр хүмүүсийн зарим нь өөрөөсөө эгчмэд, илүү туршлагатай эмэгтэйг сонгоно. Учир нь тэр эмэгтэй нь түүнд нуугдаж байгаа авъяас, боломжийг нээж өгнө. Түүнийг ямагт дэмжиж, түүнд хайртай гэдгээ хэлж байх нь их чухал. Тэр яг хүүхэд шиг дандаа хайр, энхрийлэл хүснэ.
Мэлхий Эрэгтэйг өөртөө гэрлүүлэхийн тулд, танд бас нэг өөр хүн гэрлэхийг санал болгосон гэж худлаа яриарай. Тэгвэл тэр ухрахаа болино. Түүнийг өөрийн болгож авахын тулд түүний ухаанд нь нуугдаж байгаа сэтгэлийн хөөрлийг нь ашиглах хэрэгтэй. Гэрлэлтээс аль болох хол байхыг хичээдэг учир нь гэрлэлт нь өөрийн эрх чөлөөг боогдуулна гэж боддог.
Тэр эргэн тойрныхоо хүмүүсийг дардаг учраас гэр бүлийн амьдралд тохирохгүй хүн. Ийм эрэгтэй хүнтэй ямар ч эмэгтэй өрөвдмөөр амьтан болдог. Гэхдээ түүнд ч эмэгтэй хүн олдоно. Өөрөөс нь илүү хатуу, илүү захирагч эмэгтэй түүнийг гартаа оруулж чадна.
Хөгжим, шүлэг, анхилуун үнэртэй ус, энхрий үгс болон энхрийлэл зэрэг зэвсгээр түүнийг ялна. Түүний зүрх нь ходоодтой нь холбоотойг бүү мартаарай. Үүнээс гадна, таны ашиглаж болох хэдэн зүйл байгаа тэр маш сайхан хоол хийж чадна. Өөрийн мөрөөдлийн эмэгтэйг олсон бол, тэр гайхалтай энхрий ялдам болж, бэлэг сэлтээр цацах болно. Түүний шаардлага өндөр тул эмэгтэй хүн бүр тэр шаардлагыг нь хангаж чаддаггүй. Энэ ордны ихэнх нь бүтэлгүй гэрлэлтээс айдаг тул гэрлэхээсээ өмнө сайтар боддог.
Романтик дурлалтай хүний дүрд тэр маш сайн тохирно. Тантай гэрлэхийг шийдсэн бол зорьсондоо хүрдэг, шийдэмгий хүн таныг эргүүлж байна гэдгийг нь та харна. Түүний савраас мултрах амаргүй л байх болов уу.
Мэлхий Эрэгтэй их гэрсэг. Ээжийнхээ гэрийг орхихдоо яарахгүй. Ээждээ их хайртай. Та түүнийг тогтоохын тулд гэр орны ажил, цай хоолыг нь ээжээс нь илүү сайн хийх хэрэгтэй. Хүүгийнхээ дуртай хоолыг яаж хийдгийг нь ээжээс нь сураад ав. Энэ зааж өгч байгаа үйлдэл хүүд нь бүр таалагдах болно.
Тэр хэрвээ "миний ээж хэдий сайхан эмэгтэй ч ийм будаг хэзээ ч хэрэглэж байгаагүй" эсвэл "чи өнөөдөр хуушуур худалдаж авлаа харин ээж маань өөрөө хийдэг" гэх мэтийн юм хэлнэ тиймээс үүнд нь та бэлэн байгаарай. Ээжийнхээ сайн үйлсийг таны амьдралын нөхцөл байдалд жишээ болгон оруулах болно. Өвчтэй байхад нь сайн халамжлаарай тэгвэл та түүнд ээжийг нь санагдуулна. Өөрийгөө хүүхэд мэт эмэгтэй хүнээр энхрийлүүлэх дуртайгаа хэзээ ч танд хэлэхгүй.
Мэлхий ордны эрэгтэйчүүд нь гэрсэг, энхрий ялдам, уян зөөлөн, үлгэр жишээч нөхөр, сайн эцэг байдаг. Эцэг болохоороо хүүхэдтэйгээ хязгааргүй тэвчээртэй хандаж тэдгээрийн юу хийж байгааг нь их сонирхдог. Гэхдээ том болсон хүүхэд нь түүнд бэршээл үүсгэж магадгүй, яагаад гэвэл тэр хүүхдээ хажуудаа үүрд байлгахыг хүснэ.
Хэрвээ та түүнтэй гэрлэсэн бол түүний хуучин зүйлсийг нь битгий хаяарай, жишээ нь, гэрийн шаахай, хуучин хувцас гэх мэт зүйл нь түүний хувьд том "эрдэнэс" юм.
МЭЛХИЙ-ЭМЭГТЭЙ
Аливаа юмсыг баялаг төсөөлж чаддаг энэ эмэгтэй хааяа жаахан гунигтай хааяа жаахан галзуу байдаг. Заримдаа бүр баргар царайлдаг, энэ нь танд ч бас нөлөөлнө. Дараа нь тэр инээд хөөр болж хайр энхрийлэлдээ таныг умбуулна.
Түүнд ямагт хуримтлуулсан мөнгө байдаг. Тэр өөрийгөө аз жаргалгүй байна гэж бодсон үедээ түүнийгээ зарцуулдаг. Гэхдээ орлого нь зарлагаасаа илүү их байна. Мөнгөний ихээхэн сонирхолтой бөгөөд мөнгөний тухай яриа нь түүний дуртай сэдэв болдог. Орлого, зарлагын тухай бодлоос нь салгахын тулд голын эрэг рүү дагуулж яв. Тэнд л та түүний бүх сэтгэл татам байдлыг нь олж харна. Сарны гэрэлд тэр далд мөрөөдлөө нээж харин усны ойр нь түүнд тайван байдлыг өгнө. Танд таалагдах түүний сэтгэлийн бүх солонгыг энд та харж болох юм.
Ер нь тэр эрчүүдтэй уян зөөлөн, даруу байдаг боловч хааяа хэтэрхий аальгүйтдэг. Хэрвээ та түүнтэй энгийн найзын харьцаанд байдаг бол түүний илүүдсэн аальгүй зан нь таныг уцаарлуулж магадгүй. Харин та түүнд дуралсан бол, мэдээж энэ зан нь танд их таалагдана. Ийм эмэгтэй бусад эмэгтэйчүүдэд аюул болон олон таагүй явдлууд учруулдаг. Олон эрчүүд түүний төлөө гэр бүлээсээ салдаг.
Тэр төрөлхийн тачаангуй, түүнд сэтгэлийн таашаал эдлэх нь чухал. Өөрийнхөө хүслийг дутагдал гэж үзэн нуухыг хичээдэг. Ямагт өөрийгөө хүчирхэг, эрх дураараа ба бие даасан мэт санагдуулахыг чармайдаг. Өөрийнхөө сул дорой байдлыг хүлээн зөвшөөрхөөс айдаг. Хүсэл тачаалдаа автах нь хурдан гэхдээ үүнийгээ нуухын тулд эрчүүдэд бүдүүлэг аашлах нь цөөнгүй.
Эр хүнтэй ойртсныхаа дараа тэр уур уцаартай, олон ааштай болж цаашилбал дахиж түүнтэй огт уулзахгүй байхыг хичээнэ. Ийм эмэгтэйг тэсэх эр олдох болов уу. Гэхдээ хэрвээ Мэлхийд үнэхээр дурлаад мөн түүний хүссэнийг нь биелүүлээд байвал тэр эрэгтэй жинхэнэ таашаал амсах болно.
Мэлхий-эмэгтэй хоёр янз байдаг. Нэгд нь маш эелдэг, уян зөөлөн, даруу төлөв, хааяа хүйтэн, хүүхэд шиг уцаарладаг эмэгтэйчүүд хамаарна. Тэд бүр боол мэт хүлцэнгүй, өндгөө дарсан эм тахиа мэт болдог. Энэ эмэгтэй нь нөхрөө их хайрладаг. Юм бүхэнд нөхрөө хэт өргөмжилж, тахин шүтэх хандлагатай.
Хоёрт нь, эр хүнд хүртэшгүй дурлалын тухай бодол төрүүлэн өөрийгөө хэт дөвийлгөн өндөрт тавихыг хичээдэг эмэгтэй.
Мэлхий-эмэгтэйн нөхрийг аз жаргалтайд тооцож болно учир нь энэ эмэгтэйчүүд гэртээ ая тух дулаан уур амьсгалтай орчинг бий болгож чаддаг. Эр нөхөр болох хүнээ ээж нь мэт хайрлаж халамжилдаг ба их үнэнч эхнэр болно.
Тэд гайхамшигтай гэрийн эзэгтэй. Ийм эмэгтэйн хажууд ямар ч эрэгтэй гэртээ хаан болохдоо амархан.
Мэлхий шүүмжлүүлэх, инээдтэй, шог харагдах дургүй мөн түүнийг хаявал бүр дургүй нь хүрнэ.Тэр байнга эргэлзэж түдгэлздэг тиймээс эрэгтэй нь харьцаагаа үргэлжлүүлэхийн тулд түрүүлж эхний алхамаа хийх хэрэгтэй. Энэ эмэгтэй урагшаа шулуун биш харин тойруу замаар явдаг.
Түүний ааш дунджаар сард дөрвөн удаа дээр нь нэмэгдээд өдөрт хоёр удаа өөрчлөгддөг. Түүний аашийг урьчилан таамаглах боломжгүй. Гэхдээ энэ оньсого мэт байдал нь түүнд ашигтай бөгөөд сэтгэл татам ба нууцлаг маягтай болгодог.
Түүний ээжийн талаар ярихдаа болгоомжлоорой, ээж нь хэзээ ч юугаар ч доромжлуулах ёсгүй хүн.
Мэлхий янз бүрийн нууцад дуртай. Өөрийнхөө тухай ярих дургүй харин та үнэнгээ яривал тэр анхааралтай сонсоно.
Тэр байнга ямар нэг юмнаас шаналдаг. Ж: Тийм ч залуу биш байна , тийм ч хөөрхөн биш байна, тийм ч мэдлэгтэй биш байна г.м. Гэтэл тэр ухаантай бас гоолиг сайхан биетэй. Түүнийг хөөрхөн, ухаантай гэж ямагт итгүүлж байгаарай тэгвэл тэр таных болно.
Энэ эмэгтэйчүүд гадаад байдалдаа санаа их тавьдаг. Тэрээр их эмэгтэйлэг шинжтэй, үсний богино тайралтанд дургүй, урт үстэй байхыг хүсдэг мөн чамин, гоёмсог хувцаслах маш дуртай. Моод дагадагч хэтрүүлдэггүй. Зөөлөн өнгө, торго, сүлжээсэн хөвөө зэргийг сонгодог.
Мэлхий сайн эзэгтэй амттай, сайхан хоол хийдэг. Консерв болон хиамаар хооллохгүй.
Түүнийг тийм ч их хайрладаггүй байх гэж айж эмээдэг учраас хайртай гэдгээ аль болох их баталж байгаарай. Та түүний хайрыг эзэмдсэн бол дараа нь тэр танаас явахгүй. Ийм дасамтгай байдалд дуртай эрчүүд байдаг. Мэлхий Эмэгтэйн зүрхийг шархдуулах нь харгис хэрэг болно учир нь тэр чин сэтгэлээсээ уян зөөлөн хайрлаж, халамжилж, дуулгавартай байдаг. Хэрвээ та зүгээр л сээтэгнэвэл дараа нь түүнээс харьцаагаа таслахад бэрх болно учир нь тэр битүү утга ёгт санааг ойлгодоггүй хүн. Хэрэв тэр ямар нэгэн юмыг эзэмшэж байгаа л бол энэ нь түүний үүрдийн өмч мөн. Ж: Та хамгийн гүн сэтгэлээ хамгийн ойр дотныхоо хүмүүст зориулдаг. Та түүнийг бусад эмэгтэйчүүдтэй харьцуулангуут буцаад түүн лүүгээ гүйгээд очих болно.
Мэлхий-эмэгтэй уйланхай тул түүнийг байнга тайвшруулах хэрэгтэй болдог бөгөөд яг юунаас болж гомдоод байгаа нь мэдэгддэггүй. Тэр өчүүхэн сануулганд хүртэл гомдоно.
Тэр хэрэгтэй хэрэггүй новш цуглуулах зуршилтай бөгөөд энэ нь түүний эд баялаг юм. Тэрээр бүх зүйлд өмчлөгч байхыг хүсдэг.
Хэрэв түүнд бэрхшээл тулгарбал чимээгүй байж бүх юм хэвэндээ ортол хүлээнэ. Тэсвэр тэвчээр бол Мэлхийн гол чанар юм.
Та түүнтэй хүүхдээ эрхлүүлж буй мэт харьцаарай. Энэ бол түүний мөрөөдөл. Бас түүнгүйгээр амьдарч чадахгүй гэдэгт итгэх дуртай. Хайрлаж хамгаалах хүнгүй жаахан хүүхэд шиг дүртэй боловч үнэн хэрэгтээ юуг ч ганцаар давж чадна. Өөрийнхөө төлөө зориулаагүй эр зоригийг таны төлөө ойр дотны хүмүүсийнхээ төлөө тэр гаргаж чадна. Хүнд хэцүү цаг мөчид тэр таниас урвахгүй.
Мэлхий-эмэгтэйн үндсэн зан чанар нь хөдлөшгүй өмчирхөг үзэл юм. Тэрээр таныг зөвхөн өөрийнх байх ёстой гэдэгт итгэдэг хичнээн хол явсан ч заавал эргэж ирнэ гэж хүлээдэг.
No comments:
Post a Comment