2010-03-20

Хонь (III/21-IV/19) /Aries/

Махбодь: Гал
Эзэн гариг: Марс
Билэг тэмдэг:Улаан, шар, ногоон дөрвөлжин дүрс, хонины болон бугын толгой
Өнгө:Гал улаан, улбар шар, цэнхэр, хөх, ягаан болон бүх гялалзсан өнгө. Чернилэн ягаан тохиромжгүй.
Чулуу:Алмаз, рубин, аметист, маргад, сарны чулуу
Төмөрлөг: Ган, төмөр
Сайн өдрүүд:Мягмар, Ням
Муу өдрүүд: Баасан, Бямба
Азын тоо:4, 7, 9, 11 болон 9 - д хуваагдах бүх тоо.





ЗАН БАЙДАЛ

Хонь - "Гал " махбодитой ордуудаас хамгийн цогтой гал нь юм. Хамгийн унтрашгүй ядрашгүй. Тэднийг анзаарахгүй байх аргагүй. Сэтгэлий
н тэнхээ ихтэй хувь хүмүүс. Хөөрүү дэгдэгнүүр зантай ихэнхдээ цочмог ууртай. Халуун цустай, тайлбар тавихад дурамжхан байдаг. Хүмүүс тэд ний халуун дотно элэгсэг харьцаанд татагддаг. Тэд бол найрсаг зантай эрч хүчтэй хүмүүс бөгөөд тэдэнд итгэж болно. Хонины ордныхон хүнд хэрэгтэй үнэн зөв зөвлөгөө өгдөг. Тэд шударга бус явдлын эсрэг маш дайчин шургуу тэмцдэг. Бодсон санаснаа бодох юмгүй шууд хэлдэг. Гэхдээ үзэл бодлоо шууд хэлэхдээ юүн түрүүн өөрийн ашиг сонирхлоо боддог бөгөөд бусад хүмүүс нь яах нь түүнд хамаагүй байдаг. Гэвч энэ байдал нь санаатай биш бөгөөд үүнээс болж түүнд уурлах аргагүй.

Тэд тэвчээргүй, хувь заяанд итгэдэггүй амьдрал тэдний атганд байдаг гэж боддог. Хонь нь ихэнхдээ азтай гэвч аз нь харивал азгүй явдлууд тасрахгүй. Тэд зүгээр сууж чаддаггүй амьдралыг үргэлжийн хөдөлгөөнд байх ёстой гэж боддог. Тэд уйтгарлах, уруу царайлж суух дургүй. Энэ ордны хүмүүс нь баатарлаг үйлс байлдан дагуулах чадвартай, асар их энергитэй, эр зоригтой бөгөөд байнга өөрийгөө батлан харуулахыг эрмэлздэг. Хэрэв тэдэнд саад болвол яахаас ч буцахгүй болж бүгдийг бусниулан нураах ба амь биеээ ч хайрлахгүй болтлоо догшин ширүүн болдог.

Хонины ордныхон их итгэмтгий, эгэл жирийн бөгөөд хүүхэд шиг шулуун шударга. Тэднийг амархан хуурч мэхлэж болно. Тэдэнд нууцлах хуурч мэхлэх зан байхгүй. Хонины ордныхон бараг худлаа ярьдаггүй, хов жив хөөцөлддөггүй. Тэд их эмзэг, хүмүүсийг муу мэддэг учир санасанд нь хүрээ гүй тохиолдолд ихэд гутардаг.

Энэ ордыхон зорилгодоо хүрэхдээ шулуун замаар явах гэж оролддог. Тэд төлөвлөгөө, удирдамж г.м. зүйлс хийдэггүй. Хонь тэсвэр тэвчээр муутай, муу санаагүй, бүх зүйлд хэт шууд байдлаар ханддаг.

Тэдний гол зан чанар - нээлттэй, илэн далангүй байдал. Тогтвортой байж чаддаггүйгээс болж хариуцлага хүлээх чадвар муутай.
Хонь нь 2 янз байдаг.
1. Бие сайтай, эрүүл чийрэг, хөнгөн шингэн, баяр баясалтай.
2. Сул дорой тэдэнд сайн хоол унд, биеийн тамир, хөгжил хөдөлгөөн үнэнч нөхөд дутагддаг.

ЭРҮҮЛ МЭНД
Хонины ордыхон маш өөдрөг үзэлтэй хүмүүс учир тэдэнд хууч өвчин гэж бараг байдаггүй. Амьдралаа зөв ухаалаг зохицуулбал хөгширөхгүйгээр барахгүй урт насалж чадна. Өвчний учир шалтгаан ихэвчлэн тэдний тэвчээргүйгээс болдог. Иймд тэвчээртэй, болгоомжтой байх нь эрүүл мэнд болон амь насанд нь чухал гэдгийг байнга санаж явах хэрэгтэй. Бие бялдрын өвчин шаналалыг даах чадвар муутай. Хонины о
рдыхон эмчид үзүүлэх их дургүй, ялангуяа шүдний эмчид.

Тэд өвчин туссан ч огт анхаардаггүй яваандаа зүгээр болно гэж боддог. Өөрийн эрүүл мэндэд огт санаа зовдоггүй. Өвчин хүндэрч, явж чадахгүй болсон цагт л хэвтдэг. Хэрэв тэд хэвтэж байвал үнэхээр бие нь муу байна гэсэн үг. Эмчийн зөвлөгөөг дагадаггүй, өөрийнхөө өвчинг өөрөө л мэднэ гэж боддог. Цусны даралт ихэсдэг. Тархи толгой, арьс өнгө, ходоод, үе мөчний өвчинд өртөмтгий. Ямар нэгэн аз сорих, аймшиггүй баатарлаг байдал үзүүлэх гэсэн бодлогогүй алхамаас болж гэмтэж бэртдэг. Хонь сэтгэлээ барьж уурлаж ууцарлахгүй, нүүрний булчингаа чангалахгүй байх нь чухал. Хонины ордыхний нүүр, толгой нь хамгийн өртөмтгий эрхтэн мөн. Шүдний эмчийн хяналтанд байж, шүд, буйл амнаас гарах үнэр зэрэгт байнга анхаарч байх нь чухал. Хоолой өвдөх, хатгаа авах зэргээс болгоомжилж эсрэг тэсрэг агаараас зайлсхийх хэрэгтэй.

Энэ ордны эмэгтэйчүүд аливаа зүйлийг хэтрүүлдэг тул биеийн хүчний доройтолд амархан ордог. Эсвэл аймаар болдог эсвэл гайхамшигтай харагддаг. Ихэнхдээ нүдний шил зүүдэг. Хөгширөлтөөс сэргийлж биеийн тамираар хичээллэх мөн эрэгтэйчүүд нь эрүүл мэндээ хайхраагүйгээс болж бэлгийн сулралд Охины ордны эрэгтэйчүүдийн дараа 2-т ордог байна.

АЖИЛ МЭРГЭЖИЛ
Хонь нь тушаал дэвшихдээ амжилт олно. Бусад хүмүүс над шиг ингэж ажиллаж чадахгүй гэдэгт итгэлтэй байдаг. Тэд хөдөлмөрч бөгөөд огт залхуурдаггүй. тухайн байдлын голыг нь маш хурдан олдог. Тэд гялалзсан ухаантай боловч ярихаасаа өмнө хийх хэрэгтэй гэдгийг анзаардаггүй. Ихэмсэг зангаа үзүүлэхээ урьтал болгодог.

Энэ ордныхон маш эртнээс мэргэжлээ сонгосон байдаг. Зарим нь бүр дунд сургуульд байхдаа ямар мэргэжилтэй болохоо шийдсэн байдаг. Хонь тэргүүлэгч байх бусдаас бүх юмаараа илүү байхыг хүсч тэмүүлдэг. Хонь хүмүүстэй зөв харьцаж чаддаг түүнчлэн галтай төмөртэй ч адил.
Хонины ордыхонд нэг хэвийн хэвшмэл амьдрал харшилдаг. Тэдэнд өөрчлөлт, хөдөлгөөн, аз туршилт хэрэгтэй. Тэд шинэ зүйл бүхнийг дэмжигч. Хонь удирдагч байх дуртай. Алдартай цэргийн жанжин, хуульч, мэс засалч, уран барималчид түүнчлэн тэд оюуны ихээхэн чадвартай тул зохиолч, сэтгүүлч, эрдэмтэн төрдөг. Тэд маш амжилттай радио, телевиз болон олон нийтийн байгууллагад ажиллаж чадна.

Алдар нэр ба мөнгө хоёрын алийг нь сонгох вэ? гэвэл, тэр алдар нэрийг сонгоно. Хонь мөнгийг олж ч чаддаг зарж ч чаддаг. Хонь бизнест болон урлагт маш их амжилт олж чадах боловч тэвчээргүйгээсээ болж эхэлсэн үйлсдээ тууштай байж чаддаггүй.
Хонины ордыхний дэргэдэх бусад хүмүүс өөрийн хувь хүний онцлогоо харуулахад тун хэцүү. Тэд биелэшгүй бүтэшгүй зүйлийн төлөө их хөөцөлддөг. Шинэ сонин санаа болгон хонины ордыхноос гардаг. Тэд зохион бүтээх чадвартай бөгөөд өөрийн гэсэн зам харгуй гаргахыг хүсдэг. Хонь голчлон хошигнол маягаар ярих дуртай тэд хурдан уурлаж
уцаарладаг боловч мөн хурдан гомдлоо мартдаг. Хэрэв өөрийн буруугаас бусдыг гомдоосон бол дайсныхаа өмнө хүртэл уучлалт гуйж чадна.

Тэд зөвхөн өнөөдрөөр амьдрана. Өнгөрсөн үед гарсан алдаа оноог огт тоохгүй. Хонь өөрийн ялагдлаа хүлээн зөвшөөрөх дургүйгээр барахгүй олж харахыг ч хүсдэггүй. Тэдэнд тухайн цаг тухайн минут л чухал. Тэдний хувьд саарал өнгө гэж байхгүй, эсвэл хар эсвэл цагаан л гэж байдаг. Хонь - туйлшрагчид.

Хонины хэт их энерги нь туйлдаадаг боловч хэрэв хүсвэл бас тайван байж чадна. Тэд гараа хумхиад зүгээр суугаад амжилт олохыг огт санаархдаггүй. Хонь ихээхэн уудам сэтгэлтэй бусдад бэлэг өгөх сайн сайхныг хүртээх дуртай бөгөөд түүнийхээ хариуг нэхдэггүй.

Тэд хүмүүсийг аз жаргалтай болгож чаддаг.

ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Хонь хайртай хүнээ найз нөхөрлөхдөө өөрийн махбодь болох гал эсвэл агаарыг сонгох нь чухал. Агаар нь галд зайлшгүй хэрэгтэй. Махбодь ус ба газар нь галтай зохицохгүй. Ус нь галыг унтраана, гал нь газрыг шатаана. Хонины ордыхон нилээд секси. Залуу наснаасаа хайр дурлал, сексийн амьдралд ордог бөгөөд үүнээс болж зөрчилдөөн үүсдэг. Ямарч насан дээрээ анхны харцаар дурлаж чадна. Хонь боломжгүй зүйл рүу их тэмүүлдэг ба ямарч үнээр хамаагүй авахыг оролддог, юугаа ч хамаагүй золиосолдог.

Хонь хайр дурлалд гэнэн хөөрүү. Түүний хувьд хайр дурлал нь адал явдал өөрчлөлт шинэчлэлт. Дурлалаас хурдан уйддаг. Хонь нилээд оройтож 30 -35 насандаа гэрлэдэг. Гэр бүлийн хүн тэвчээртэй байж Хонины эрх чөлөө, ааш зан, эрч хүчийг болгоомжтой зөв залах хэрэгтэй. Хонины ордыхон сайн эцэг эх бөгөөд хүүхдүүдээ хайрлаж тэднээрээ бахархах дуртай. Хүүхдүүддээ сайн зөвлөгч сайн найз нь. Гэвч үүний хариуд зарчимч дуулгавартай байхыг шаарддаг. Хонь зохион бүтээх, засаж сэлбэх, спортоор хичээллэх аялалаар явах дуртай.

ХОНЬ-ЭРЭГТЭЙ

Хонь-эрэгтэй нь наснаасаа залуу харагддаг. Тэсвэргүй, зоригтой, өөртөө итгэлтэй. Ямагт урагшаа тэмүүлж явдаг. Заримдаа хүйтэн хөндий болдог боловч огт танихгүй хүмүүсийг ч өөртөө татаж чадна. Хэрэв хүсэл нь биелэхгүй бол тэсвэрлэхийн аргагүй ааштай бэртэгчин болж хувирдаг.

Хонь хүүхэд шиг онгирох гайхуулах дуртай.

Эдгээр хүмүүс 2 янзын ааш авиртай. 1. Хүйнэгдлийн хүн шиг эмэгтэй хүнийг хүчээр эзэмдэж сексийн хүслээ хангаад дараа нь орхин оддог. 2. Хайртай эмэгтэйнхээ өмнө мундаг баатар болж харагдах ямар нэгэн гавъяа байгуулахыг эрмэлздэг. Дурлалд тачаангуй бөгөөд өөрийгөө давтагдашгүй цор ганц гэж боддог. Дурлал ч бай сонирхол ч бай эмэгтэй хүнийг өөрийн болгохыг хүснэ. Үүний төлөө мэхлэх хуурах цадиггүй зан гаргахаас буцахгүй. Эцэст нь өөрөө өөртөө баахан түвэг учруулна. Зорилгодоо хүрэхийн тулд маш их хүч зарсаны дараахи учрал нь түүнд утгагүй юм шиг санагдана. Тэр түр зуурын дурлалын холбоонд дургүй.

Хонь-эрэгтэй өөрийгөө сайн арчилдаг. Түүнтэй байхдаа уйтгартай сонирхолгүй ичимтгий байж болохгүй. Дэргэд нь нүүр царай үс зүс хуруу хумсаа янзалж болохгүй. Хонь дурласан үедээ үнэнч бөгөөд хуурамч зангүй. Олон эмэгтэйтэй нэгэн зэрэг дурлалын холбоонд ордоггүй. Салах цаг ирэхэд хонь бүхий л байдлаараа бүх юм дууссан гэдгийг үзүүлдэг.

Тэрээр туйлын хартай. Өөр эр лүү аятайхан харах л юм бол тэр танийг өршөөхгүй. Хэрэв түүний араар тавибал тэр шууд сална. Өөрийгөө бусдаас илүү гэж боддог тул эрх мэдлийг ганцаар эдлэхийг хүсдэг. Түүнд зааж сургахад тун дургүй. Гэхдээ өөртөө итгэлтэй байдал нь үнэн хэрэгтээ баг бөгөөд цаана нь бүгдээс нууцалж байдаг ядмаг зан бий. Түүний зөв ч байсан буруу ч байсан дэмжих ёстой. Хонь-эрэгтэйн дуртай юманд та дуртай, дургүй юманд та дургүй байх ёстой. Тэр таниас туйлын үнэнч байхыг шаардана. Хэрэв та хайртайгаа түрүүлж хэлвэл таниас зугатаана.Түүний дурлал их хэцүү. Хэт ойртож эсвэл хэт холдож болохгүй. Бага зэрэг нууцлагдмал байх хэрэгтэй.

Хэрэв та өвдөж зовох амьдралд чинь гай зовлон тохиолдвол таны дэргэдээс холдохгүй. Хонь танд мөнгө зарцуулах, магтаалын үг хэлэх, тантай ярилцаж суухдаа дуртай байх болно. Тэрээр эмэгтэй хүний биэ даасан байдалд дуртай боловч эхнэр болох эмэгтэй нь үгээр нь байж захирагдах ёстой. Хонь харамч биш гэхдээ түрийвчээ бариад амьдралыг өөрөө зохицуулахыг хүснэ. Ихэнхи нь гэртээ суух дургүй. Эхнэр болох эмэгтэй ухаан зарж эр хүнийх нь хувьд хүндэтгэж байнга магтаж зөв залах хэрэгтэй.

Тэдний амьдралын гол утга учир нь ажил юм. Хонь маш сайн ажилтан боловч мэдрэлийн ядаргаанд ихээхэн өртдөг. Хүүхдэд хайртай бөгөөд сайн эцэг болж чадна.

ХОНЬ-ЭМЭГТЭЙ
Дурлал түүний хувьд чухал мэт боловч үнэн хэрэгтээ өөр бусад сонирхол нь илүү давамгайлна. Эр хүнгүйгээр удаан хугацаагаар байж чадна. Өөрийгөө эр хүнээс дутахгүй гэж боддог учраас хайр дурлалд ч амьдралд ч тэргүүлэх хүсэлтэй байдал нь эрчүүдийг эмзэглүүлдэг. Бүх ордуудын эмэгтэйчүүд дотроос ганцхан Хонь эмэгтэй эр хүнд гэр бүл болох санал тавьж чадна. Тэрээр эр нөхрөө өөрөө сонгохыг хүснэ. Хэрэв хүслээр нь болохгүй бол хойноос нь хөөцөлдсөөр өөрийн болгож санаа амарна.

Хонь-эмэгтэй маш хүчирхэг эмэгтэй. Гаднаа эелдэг даруу мэт боловч цаанаа эршүүд зантай. Тэр магтаалд тун дуртай. Хайр сэтгэлтэй үедээ танд үнэнч байх болно. Та хойноос нь гүйгээд байвал дургүйцэж, холдвол сонирхол нь буурна. Эр хүнийг атгандаа байлгах дуртай. Түүгээр ч үл барам орондоо хүртэл зааж сургана. Түүнд эрэмгий хүчтэй эр хүн хэрэгтэй.

Сексээс тэр болгон таашаал авдаггүй боловч харин хайрт хүндээ бүрэн таашаал өгч чадна. Хайр дурлалаас болж түүнд ихээхэн проблем үүсдэг ба зарим нь бүр эмгэнэлтэйгээр төгсдөг. Хонь эмэгтэй нь ертөнцийг тэр аяаар нь түүнд бэлэглэх эр хүн хайж явдаг. Гэтэл ийм эр хүн ховор учир хонь ихэвчлэн ганцаар амьдардаг.

Тэр эр хүнээс их зүйл шаарддаг боловч буцаагаад 2 нугалж хариулдаг. Хонь танд бэлэг сэлт өгч мөнгө зээлүүлж өвчтэй үед чинь асарч сувилж ажилд чинь туслах болно. Эргээд таньд яг ийм шаардлага тавина. Та түүнийг зовоход зовж жаргахад жаргах ёстой. Мөнгө эд хөрөнгөнд шуналгүй. Хайр дурлалд хардамтгай. Хэрэв түүний сэтгэлийг шархлуулбал гал нь мөс болон хувирч хэзээ ч хайлахгүй. Энэ тухай мартаж болохгүй.

Хонь-эмэгтэй хайртай хүнийхээ дутагдалыг харахгүйг хичээдэг ба байнга өргөмжилж байдаг тул хайртыг нь муулж болохгүй. Хонь нь эрчүүдийн хүрээнд байх дуртай. Хонь нэгэн зэрэг 2 эрд дурлах нь ховор. Тэр хэт үнэнч. Аальгүй зангүй учир дурлалдаа шулуун шударга хандана. Түүний сэтгэлд нэг тийм хүчтэй бөгөөд ариун юм байдаг. Дурлалд эр эм хоёр эрх тэгш байх ёстой гэж үздэг.

Хонь бол ажил хэрэгч эмэгтэй бөгөөд албан тушаал эрх мэдлийг амархан олж авч чадна. Бараг бүгд боловролтой байдаг. Таний төлөө ажлаа хэзээч хаяхгүй. Түүнээс ямар нэгэн зүйл нууцлах хэцүү. Хонины үзэл бодол өөдрөг сэтгэлийг, амьдралын нугачаа нухчин дарах хүнд үед түүнийг хайрлан хамгаалаарай. Танийг ийм байдалд орвол хонь алдар нэрээ гавъяа зүтгэлээ орхиод хайртынхаа төлөө явах болно.

Хэрэв та Хонины ордонд төрсөн эмэгтэйтэй гэрлэх гэж байгаа бол түүнийг зөвхөн гэрийн ажил хийгээд сууна гэж бүү сана, хэдийгээр сайн эзэгтэй боловч тэр гэрийн ажилд дургүй. Хонь танийг хэзээч залхаахгүй. Тэр өвчин зовлон тоочиж ядарсан зүдэрсэнээ гайхахгүй. Харинч эсрэгээр таны сэтгэлийг хөвсөлзүүлнэ.

Хонь эмэгтэй түр зуурын санхүүгийн бэрхшээлийг даван туулах чадвартай. Өөрөөсөө бага мөнгө олдог эр хүнийг хаяж явахгүй ч хэзээч хүндэтгэхгүй Тэрээр нилээд өөнтөгч, нас сүүдрийг нь асуухад дургүй. Сайн эх бөгөөд хүүхдүүддээ хэрэгтэй бүх зүйлийг өгч чадна. Хэрэв та ажил ихтэй тул оройтож харина гэж утасдвал хонь танийг үнэн хэрэгтээ хаана байгааг шалгаад мэдчих чадвартай. Хэрүүл хийсэн ч хурдан биээ барьж чаддаг, өш хонзон санадаггүй, өөрийнхөө үсийг ч зулгаадаггүй.

Хонь эмэгтэй ухаалаг бөгөөд царайлаг, тэднийг Рубенсийн Тицианы алдарт уран зургаас харж болно. Тэд нар сүүлийн үеийн загвараар хувцасладаг.
Түүний байнга инээмсэглэж байдаг царай нь баг бөгөөд бамбай нь юм. Хэрэв та Хонь эмэгтэйг номхотгож чадвал үнэнч бөгөөд цоглог, ухаалаг бөгөөд энэрэнгүй, сэтгэлийн тэнхээтэй бөгөөд эрч хүчтэй эмэгтэйг өөрийн болгож чадна.

Хонь таны алдагдсан мөрөөдлийг чинь эргүүлэн авчирна.

БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ


  • Хонь нь Мэлхий, Хилэнц, Загасны ордтой нөхөрлөх болон гэр бүл болохоос зайлсхийх хэрэгтэй.
  • Нум, Арслан, Жинлүүр зэрэг ордтой маш сайн зохицно.
  • Мэлхий удаан, Матар сэтгэн бодохдоо муухан учир Хонины дургүйг хүргэнэ.
  • Жинлүүр, Бумбатай сайн холбоотой бөгөөд сексийн хувьд тохиромжтой.
  • Үхэр, Охины ордтой хүйтэн харьцааны улмаас тохирдоггүй.

Хонины ордод төрсөн хүмүүс: Леонардо да Винчи, Рафаэль, Бах, Гойя, Ван Гог, Гоголь, Гитлер, Чарли Чаплин.



No comments:

Post a Comment