Махбодь: | Гал |
Эзэн гариг: | Нар |
Билэг тэмдэг: | Арслан, хун |
Өнгө: | Алтан, шар, улбар шар, улаан, хар, цагаан өнгө муу. |
Чулуу: | Алмаз, хув, оникс |
Төмөрлөг: | Алт |
Сайн өдрүүд: | Ням |
Муу өдрүүд: | Бямба |
Азын тоо: | 1, 5, 9, 11. |
ЗАН БАЙДАЛ
Арслан бол Зодиакийн төвд орших орд юм. Арслан жигд тогтвортой гал. Энэ галыг тойроод хүмүүс дулаацдаг. Хатуу чанга, захирангуй боловч тууштай зантай. Гол зан төлөв нь буянтай өгөөмөр сэтгэл. Арслан өөрийгөө энэ ертөнцийн гол цэг гэж боддог бөгөөд 2-р зэргийн дүрд тоглохыг доромжлол гэж үзнэ. Тэд бүх юмны тэргүүнд явж, удирдаж, хамгаалж, дэвэргэж явахыг тэмүүлдэг.Араатны хаан Арслан учир хүмүүсийг мөн Арслангийн ордыхон хаанчлах учиртай. Энэ нь үнэн хэрэгтээ тийм биш байсан ч та түүнтэй бүү маргаарай. Тэднийг биширч шүтэж хүндлэхгүй бол Арслан маш аз жаргалгүй болдог. Түүнийг илж таалсан нь дээр шүү. Арслан хүмүүсийг сайн таньж чаддаггүй тэгээд ч таних шаардлагагүй гэж үздэг. Биеэ тоодог тул тэднийг зусар, магтаалаар сэтгэлийг нь татаж болно.
Арслан эргэн тойрны хүмүүстэй зөв боловсон харьцаж чаддаггүй. Тэдэнд бусдын ямархуу ааш аягтай байгаа нь огт падгүй. Ёгт сануулга битүү дохиог ойлгоогүй дүр эсгэдэг нь ихэмсэг бардам зантай нь холбоотой. Тэр бэртэгчин зантай Дарангуйлагч болох хандлагатай.
Арслан баргар харанхуйг, уйтгар гунигийг үзэн ядаж гэрэл гэгээ рүү тэмүүлдэг. Тэрээр гэр бүл найз нөхдөө удирдан жолоодох хүсэлтэй. Анх харахад Арслан өөртөө итгэлтэй хүн шиг харагдах авч цаанаа үргэлж эргэлзэж байдаг ба ялангуяа Арслан эмэгтэй өөрийн гадаад төрхөндөө санаа их зовдог.
Та их л эрэлхэг зоригтой байж Арслангийн эрх дарх, нэр төрийн тухай асуудал ярих боломжтой. Тэр хэзээч бардам тэргүүнээ бөхийлгөхгүй хэрэв аюулыг мэдэрвэл үсрэхэд хэзээд бэлэн байдаг.
Арслангийн агуу удирдагч чанар бүх юман дээр илэрдэг. Энэ ордод төрсөн хүмүүсийн удирдагч тэргүүлэгч болох магадлал бусдаас илүү. Гэхдээ тэд зөвхөн удирдах гэж биш мөн хайрлах гэж төрдөг.
Олны дунд Арслан хамгийн гол хүн. Хэрэв тэгэхгүй бол баргар царайлан буланд сууж анхаарал тавихгүй байгаад бухимдаж суудаг.
Эзэрхэг зан нь гайхмаар эмзэг зантай холилдсон байдаг. Та түүний цэцэн ухаан, өгөөмөр сэтгэлийг үнэлэхгүй бол Арсланг ихээхэн хөндөж байна гэсэн үг.
Арслангийн сул тал нь ихэрхүү зан юм. Зусардал, бялдуучлал, сайшаал, магтаал түүнд бал мэт амттай харин үл хүндлэл, үл тоох байдал түүнийг уурын мунхагт хүргэнэ. Энэхүү 2 туйлшрал нь ухаалаг шийдвэр гаргахад ихээхэн саад болдог.
Хэрэв та түүнийг олны дунд шүүмжилбэл тэр таныг өршөөхгүйгээр барахгүй дайсан чинь болно. Зөвхөн хоёулаа байгаа тохиолдолд шүүмжлэлийг хүлээж авдаг.
Арслантай ярьж байгаа хэн боловч өөрийн эрхгүй бөхийдөг. Тэд ярьж байхдаа өршөөнгүй маягаар зөвлөлгөө өгч, яаж амьдрах тухай сургаж байдаг ба үнэндээ гол асуудлын учир начирыг олж чаддаг юм. Гэсэн хэдий ч хувийн амьдралаа төвхнүүлэхдээ маруухан билээ.
ЭРҮҮЛ МЭНД
Энэхүү ордод төрсөн хүмүүс ерөнхийдөө эрүүл саруул биетэй, аятайхан дүр төрхтэй. Ихэнхи Арслан амьдрах ер бусын чадвартай. Бишрэл, магтаалын дутагдалаас болж "урт наслахгүй биз дээ" гэж айлгах дуртай. Тэд гэнэтийн осол гэмтэл, гэнэт халуурдаг өвчинд өртөмтгий боловч хурдан эдгэдэг. Арслан ужиг хууч өвчнөөр бараг өвчилдөггүй. Зүрх, нуруу, хөл ихээхэн өвдөх хандлагатай. Хамгийн эмзэг эрхтэн - зүрх. Сэтгэл хөдлөл ба биеийн ачаалал нь зүрхний цусны эргэлтэнд нөлөөлдөг. Гол нь Арслан өвчнөө дуустал эмчилдэггүй. Арслан маш ажилсаг тул ихэнхдээ ядаргаанд ордог. Спорт, хоолны дэглэм, байгалийн гаралтай эм эмчилгээ түүнд амьдралын эрч хүч эрүүл мэндийг авчирна.
Өөрийн энергээ бодолтой зарцуулж архи тамхиа хязгаарлах хэрэгтэй. Арслангийн бэрх хүнд нас бол 50 орчим нас.
Тэр нэг бол салан задгай, хааш яйш, нэг бол туйлын нямбай байдаг. Хов яриа сонсох дуртай, эргэн тойронд юү болж байгааг бүгдийг тэр мэдэх хэрэгтэй.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Арслангийн хувьд амьдрал бол жүжгийн тайз юм. Тэр ямагт гол дүрд тоглох дуртай. Дэлхийг удирдах ёстой. Амьдралд уран бүтээлчээр ханддаг тул гоц гойд бодол санаа түүнд дандаа төрдөг. Түүнд хүмүүстэй нягт холбоо харьцаатай байдаг зохион байгуулах, олон нийтийн зэрэг ажлууд зохино. Тийм болохоор театр бол түүний дуртай үйл ажиллагаа юм. Тэр маш сайн жүжигчин, найруулагч болно. Урлаг, оюун ухааны үйл ажиллагаа зэрэгт бие дааж, эрх дураараа, өөртөө зориулж ажиллавал илүү тохиромжтой.
Арслан захирагдах дургүй, аливаа зүйлд тэргүүлэгч байхыг хүсдэг, өөрөө бүгдийг хариуцах дуртай. Захиргааны ажилд чадварлаг. Энэ ордны хүмүүс гарамгай улс төрч, дипломатч, захирал, ерөнхийлөгч нар болно. Их хэмжээний цалинтай байх дуртай. Бүх ордоос ганцхан Арслан маш том амжилтанд хүрдэг бас аймшгийн сүйрэлд ч ордог хүн.
Арслан ихэвчлэн хэт их ачаалалд гомдолдог. Үүнд нь нэг их анхаарах хэрэггүй, учир нь тэр өөрөө хариуцлагын ачаалалд дуртай. Ачаалалаас нь чөлөөлөөд, туслалцаагаа санал болгоод үз тэгвэл тэр татгалзана. Ялангуяа санхүүгийн тусламжинд дургүй. Тэгсэн хэдий ч мөнгөтэй хайхрамжгүй харьцдаг. Жинхэнэ Арслангууд бол мөрийтэй тоглоомонд маш их дуртай. Зугаа Цэнгэл, найр наадамд мөнгө их зарцуулдаг. Бүр хэрэгтэй хэмжээний мөнгө нь байхгүй ч дандаа зээл өгдөг. Өрөө дарахдаа дахиж зээлдэг, Арсланд мөнгө байхгүй байна гэж хэзээ ч байдаггүй.
Тэд ямагт тодорхой зорилготой, сонгосон замаас нь холдуулах маш хэцүү. Тэд их эрчтэй боловч хааяа залхуурах дуртай, буйдан дээрээ хэвтэж юү ч хийхгүй байх сайхан.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Арслангийн хувьд хайр дурлалгүй амьдрал бол юү ч биш л гэсэн үг. Хайр дурлалын төлөө их юм хийнэ гэхдээ бас бусдын бодлыг сонсоно. Хайр дурлалгүйгээр амьдарч чадахгүй. Хайр дурлалд их романтик, уян зөөлөн ба цэцэг, бэлэг, хайрын захиа зэрэгт дуртай. Хайр дурлал нь арслангийн хувьд бол баяр юм. Хүсэл сонирхолдоо их шургуу, шийдэмгий. Гэхдээ хэрвээ хайртай хүн нь ажилд нь саад, хүндрэл учруулаад байвал түүнээсээ шууд салдаг. Тэгсэн хэдий ч ажил ба хайр дурлал хоёрын хоорондын асуудлыг тэнцүүлэн шийдэж чадна.
Арслангуудын дунд ганц бие хүмүүс ховор. Гэвч хэт бардам зангийн улмаас гэрлэлт нь амжилтгүй болдог тал бий. Тиймээс ганцаардсан Арслан гунигтай санагддаг.
Найз нөхөд, дурлалт хүнээ гал болон агаар махбодьтой ордоос сонгох нь зөв. Агаар нь галыг дүрэлзүүлдэг.
Арслангийн бардам занг хэзээ ч хөндөж болохгүй - ийм үед түүнийг номхотгошгүй. Энэ шалтгаанаас болж дотно хүмүүс нь холдох тохиолдол ихээхэн байдагч хайр дурлалын азгүйдэлээ тэд нэр төртэйгөөр даван гардаг.
Уучлан өршөөх чадвар - Арслангийн сайн тал бөгөөд учир иймд экс хайрт руугаа буцахыг үгүйсгэхгүй. Тэрээр бусдад өмөг түшиг болж сул дорой болон ядуу зүдүү хүмүүст туслахыг хичээдэг. Тэд сэтгэл сайтай, өгөөмөр зантай бөгөөд бүхий л юманд үнэн голоосоо ханддаг.
Арслан сайн эцэг, сайн эх. Хүүхдүүдээ сохроор хайрладаг тул сул талыг нь анзаардаггүй. Тэгсэн мөртлөө хүүхэд үл хүндлэх байдал гаргавал түүнийг залхаана. Хүүхдүүддээ зүрх сэтгэлээ зориулж маш элэгсэг, илэн далангүй ханддаг. Хэрэв тэдний дунд таагүй байдал үүсвэл эх эцэг нь тэртэй тэргүй уучлана гэдгийг хүүхэд мэдэж байдаг.
Арслангийн гэр орон нь хаадын шилтгээн шиг мөн өөрөө сайн гэрийн эзэд байдаг. Жижиг орон сууц түүнд тохирохгүй учир нь торонд байгаа мэт өөрт нь санагдана. Том гал тогоотой, тансаг хэрэгсэлтэй уужим байранд түүнд их тав тухтай ба сайхан байна.
Их тансаг амралтын газарт амрахыг эрхэмлэдэг. Ганцаардалд дургүй, олны дунд байж, хүмүүстэй танилцах, наргиж цэнгэх, оройдоо театр орох зэрэгт дуртай.
Арслангийн үүрэг бол сул дорой хүмүүсийг хамгаалах. Тэд бол жинхэнэ үнэнч найз нөхөд, мөн шударга, хүчтэй дайснууд. Тэд бол аугаа бүтээлч, гоц гойд, хүч чадалтай, амьдралд хайртай хүмүүс юм. Тэдгээрийн өөдрөг сэтгэл нь нарны гэрэлд улам чангардаг.
АРСЛАН-ЭРЭГТЭЙ
Түүнд ямагт сонсогч хэрэгтэй. Та түүнийг сонс тэгвэл та түүний үнэнч ивээлд багтах болно. Та түүнийг шүтэн хайрлаад, хүндэтгэл үзүүлээд, магтаад байвал түүнийг хайр дурлалын романд татан оруулахад маш амархан. Түүнтэй зөрөх хэрэггүй, тэр ердөө зөөлөн хүний дүрд тоглож байгааг санаарай.
Арслан эелдэг, уян зөөлөн баатар ба чин сэтгэлээсээ дурласан хүн шиг санагдана. Хүсэл нь дороо бий болж харин хайр нь сарнай цэцэг шиг дэлгэрдэг. Хайр дурлалгүйгээр ердөө амьдарч чадахгүй. Түүнийг заавал бишрэх хэрэгтэй үгүй бол тэр гандана.
Янаг хайрын амьдрал нь бэрх байдаг. Түүний өөртөө итгэлтэй ба сайхан сэтгэлтэй гадна төрхийн цаана нь өөрийн боломж ба чадвар зэрэгтээ тийм ч итгэлтэй биш хүн байдаг. Түүний санасан юм нь бүтэхгүй гэж эргэлзсэний улмаас байнгын сэтгэлийн дарамтанд байдаг. Эмэгтэйгийнхээ сэтгэлийг гонсойлгохоос мөн эмэгтэй нь түүнийг шоолно гэхээс их айдаг.
Өөртөө болон эргэн тойрныхондоо өөрийгөө бүрэн чадварлаг гэдгээ нотлохыг хичээж болох болохгүй хайр дурлалын адал явдалд мөн нэлээн эргэлзэлтэй харьцаанд ч ордог.
Түүний сул тал болон өөртөө итгэлгүй байдлыг нь ойлгож мөн бусдаас илүү гэдгийг нь баталж чаддаг, ухаантай, ая зантай эмэгтэй түүнд хэрэгтэй. Яг ийм л эмэгтэй түүнийг аз жаргалтай эолгоно. Түүний эхнэр болсон цагт, тэр эмэгтэй гайхамшигтай нөхөртэй, хүүхдүүдийнхээ энхрий зөөлөн эцэгтэй болно.
Хайртай хүмүүстээ маш их өглөгч, сайхан сэтгэлээр ханддаг. Түүний оргилуун зан нь уян зөөлөн зангаасаа илүү давамгайлдаг.
Эмэгтэй хүний араас хөөцөлдөхдөө их өглөгч байдаг тиймээс түүнийг бүрэн эзэмдсэн мэт санагдана гэхдээ Арслантай хайр дурлалын роман нь таагүй явдалгүйгээр хэзээ ч өнгөрөхгүй. Тэд их хартай. Та түүнд бие сэтгэлээрээ зориулагдах ёстой. Юу өмсөх, яаж үсээ янзлах, юу унших, хэнтэй харьцах зэргийг бүгдийг нь танд заана. Арван таван минут явдаг дэлгүүрээс яагаад цагийн дараа ирж байгааг чинь заавал асууна, таныг кино үзэж байхад чинь юү бодож байгааг чинь шалгаана.
Түүнийг түргэн зантай гэдгийг бүү мартаарай. Сэтгэлийг нь догдлуулах гэж санаандгүй түүн рүү сээтэн хаях нь тэнэг хэрэг. Хэрвээ та өөр хүнтэй сээтэгнэхийг оролдвол Арслан тэр хүнийг чинь хэн нь хамаагүй шууд устгана. Энэ зан нь бүх Арслангуудад байдаг - тайван ч бай, тайвангүй ч бай. Тэд бүгд адилхан.
Хэрвээ та түүнийг нөхрөөрөө сонгосон бол ажлаа мартах хэрэгтэй. Таныг тийм ч их ажилуулахгүй тэгээд ч түүний ажил нь таныхтай харьцуулшгүй гэдгийг ойлгоорой. Өрсөлдөх явдлыг тэр тэсвэрлэхгүй шүү.
Нийгэмд амжилттай яваа Арслан нь хамгийн дуулгавартай эр нөхөр болж чадна. Хэн ч хараагүй нөхцөлд өөрийгөө захирахыг зөвшөөрнө. Харин хэрвээ Арслан нь ажилгүй, бүтэлгүй, азгүй хүн бол гэртээ эхнэрийгээ өөрийнхөө бүх азгүйтэлд буруутгасан аймшгийн сүржин тамлагч болдог.
Түүнийг тойрон гүйгээд л байвал тэр их сайхан сэтгэлтэй ба эелдэг болно. Үүний чинь төлөө танд өглөгч хандана. Та гайхамшигтай сайхан байна гэж байнга хэлвэл өөрийнхөө мөнгийг таньд зарцуулна тэгээд дээрээс нь танд үнэнч байна. Тэр хэт залхуу тул хөөрхөн хүүхнүүдийн араас хөөцөлдөхгүй.
Арслантай хамт байвал их идэвхтэй амьдралтай байна. Зарим нэг санхүүгийн хүндрэлүүд гарна, та түүнийг мөрийтэй тоглоом болон зугаа цэнгэл зэргээс барих хэрэгтэй.
Арслан өөрийн гараар янз бүрийн юм хийдэг, үүгээрээ би юуг ч чадна гэдгээ үзүүлж байгаа хэрэг.
Тэр таньд үнэнч байгаасай гэж хүсч байвал ихээхэн романтик бөгөөд хүсэл татсан эмэгтэй байх нь чухал. Арслан гоо сайхныг үнэлж чаддаг юм шүү.
Хэрэв та хартай бол - тайван амгалан байж сурах хэрэгтэй. Учир нь тэр сайхан хүүхэн хараад илт шохоорхож эхэлнэ. Таны хажууд шүү. Гэхдээ энэ шохоорхол гэм хоргүй билээ.
Хаягдсан Арслан хаяад явсан эмэгтэйгээ буцааж авахын тулд бүгдийг хийнэ. Гэх мөртөө түүнийг мангас, шулам гэж ярина.
Бусдын зовлон жаргалыг хуваалцахдаа маруухан.Тэр өөрийгөө их боддог учир өрөөл бусдад хэтэрхий харгис, бодлогогүй, хэт шулуун ханддаг. Гэвч түүний аятайхан дүр төрх эвгүй байдлыг зөөлөлдөг. Арслан муу санадаггүй.
Арслан өөрөөсөө зиндаа доогуур эмэгтэйг эрж хайдаг учир буруу сонголт хийх нь элбэг.
Өнөр өтгөн гэр бүлтэй Арслан ховор байдаг боловч тэд сайн эцэг болж чаддаг. Хүүхдүүдээ хэт дураар нь тавьдаг.
Тэр яг таны хүүхэд мэт учир байнга анхаарч халамжилж байх хэрэгтэй гэдгийг та мартаж болохгүй. Арслан өөрийгөө бүх юмны эзэн гэж боддог бөгөөд ингэж бодох үндэслэл түүнд бий билээ.
АРСЛАН-ЭМЭГТЭЙ
Арслан-Эмэгтэй хэзээд эрчүүдийн анхаарлын төвд байдаг бөгөөд түүнд олон шүтэн бишрэгч бий. Тэрээр эрчүүдтэй нөхөрлөхийг илүүд үзнэ. Өөрийг нь хатан хааны суудалд залах эрийг олохыг хүсдэг ба үүнийг зүй ёсных гэж ойлгодог.
Энэ ордод төрсөн эмэгтэйчүүд тооцоогоор гэрлэдэг. Тэдэнд нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, мөнгөтэй, зиндаа дээгүүр эрчүүд хэрэгтэй. Өндөр албан тушаалтай нөхөр - түүний мөрөөдөл. Тэд нэр алдар, тансаг амьдралд дуртай. Тэд ууртай догшин. Хүмүүс болон энэ хорвоо зөвхөн Арслан-эмэгтэйд захирагдах ёстой мэт.
Нөгөө талаас түүний захирах, тушаах, удирдах төрөлхийн зан нь өөрөөсөө зиндаа доогуур эртэй гэрлэхэд нөлөөлдөг. Гэхдээ энэ гэрлэлтийг Арслан-эмэгтэй өөртөө дурлахыг зөвшөөрч байна гэж үзнэ. Тэр бусад эмэгтэйчүүдээс илт ялгардаг бөгөөд яг хатан хаан мэт байдалтай байдаг. Анхаарлын төвд байх дуртай бөгөөд хувцасны загвар, үс зүс, биеээ авч явах ёс журамын тухай танд тулгана.
Тэр үслэг эдлэл, алт мөнгө, үнэт эдлэлд дуртай. Хэрэв түүний мөнгө хүрэхгүй бол энэ бүхний дуураймалыг авна. Зарим талаар тэр бүдүүлэгдүү. Чанар тоо 2-ыг тэнцүүлдэг.
Байгал Эх түүнд цовоо сэргэлэн зан, аливааг зөв тооцоолох Ухаан, гоо сайхан, тэгш бие бялдар харамгүй өгчээ. Тэд гоо сайхнаа, биений галбираа алдахаас ихэд айдаг.
Хэдийгээр Арслан Эмэгтэй ямарч эрийн бүр хамгийн тайван, хамгийн сүрхий эр хүний толгойг эргүүлж чаддаг боловч өөрөө жинхэнээр бараг сонирхож дурладаггүй. Ямар ч үед тэр тайван, бодлоготой, хэрсүү байж чаддаг. Тэр хүсэл тачаал багатай. Секс хийж буй үед хүртэл эр хүн түүний дур хүсэлгүй байгааг мэдэрдэг. Үүнийг юугаар тайлбарлах вэ? Хүсэл тачаалдаа захирагдах нь сайн юманд хүргэхгүй, Арслан-эмэгтэй нь амьдралд зөвхөн гай авчирна гэж үздэг бөгөөд түүнчлэн ихээхэн сэжигч зантай нь холбоотой.
Түүний секст тоомжиргүй ханддагаас болж гэр бүлийн дотор проблем үүсдэг. Эр нөхөр нь хэдийгээр түүнд хайртай боловч сексийн хэрэгцээгээ хангахын тулд өөр эмэгтэйг хайхад хүрдэг. Үүний бурууг нөхөртөө биш өөртөө өгөхөөс аргагүй. Арслан-эмэгтэй бүгд маш хартай байдаг тул энэ байдал түүнд хүнд тусдаг.
Гэр бүлээ хамгаалах үе ирэхэд тэр жинхэнэ Арслан зангаа гаргана.Тэр гайхамшигтай эхнэр, ээж билээ. Гэр бүл нь аз жаргалтай байхын гол шалтгаан нь өөртэйгөө ижил зан байдалтай хүнтэй амьдрах нь зүйтэй юм.
Энэ эмэгтэйг эргүүлэх анхны алхам чинь сайхан бэлэг, магтаалын үгс байх ёстой. Тэрээр дурлалт хүндээ маш их шаардангуй ханддаг бөгөөд бараг буулт хийдэггүй. Түүнтэй зохимжгүй харьцахыг үл тэвчинэ. Дурлал түүний хувьд - цэвэр тархины үйл ажилгаатай холбоотой ба сэтгэл зүрх бараг хамаардаггүй гэж хэлж болно. Дурлалаас болж шаналах, нулимс унагах болбол энэ хүн нь та байх болно доо.
Хамгийн ядуу Арслан ч гэрээ тохилог байлгах өөртөө гоёл авах мөнгийг олж чадна. Ядуу зүдүү байдал түүнийг сэтгэлийн дарамтанд оруулдаг. Тэр оюуны чадвартай, хурц ухаантай бөгөөд магтаалд дуртай. Түүнийг 4 хананы дунд хорьж болохгүй. Тэрээр хоригдох ч үгүй.
Арслан-эмэгтэй эр нөхрөөсөө анхаарал халамж байнга шаарддаг бөгөөд 2-р дүрд тоглохыг хүсдэггүй. Ихэнх тохиолдолд хувиа боддог. Эр нөхрөө жолоодох хүслээ хазаарлан барих хэрэгтэй гэдгийг ойлгодоггүй. Гэхдээ тэд эр нөхөртөө үнэнч.
Тэд гадаад үзэмжиндээ байнга анхаарал тавьдаг. Аливаа юманд маш хариуцлагатай. Арслан-эмэгтэй өгөөмөр, сэтгэлийн тэнхээтэй, худал хуурмаг юмыг үзэн яддаг. Төгс сайн гэрийн эзэгтэй. Хүүхдээ хайраар хэзээч дутаадаггүй ба тэдний сул талыг анзаардаггүй.
Арслан-эмэгтэй танд үнэнч гэргий байж чадна. Гэхдээ зөвхөн та түүнд үнэнч байсан тохиолдолд шүү дээ.
БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
- Хоньтой маш хурдан дурлал өрнөнө. Тэдэнд адил төстэй олон зан чанар бий.
- Үхэртэй бат бөх холбоотой байх боломжгүй. Үхрийн гөжүүд зан Арслангийн уурыг хүргэнэ.
- Ихэр, Жинлүүртэй таарамжтай.
- Мэлхий Арсланд ихээхэн татагддаг бөгөөд тэдний дунд үерхэл нөхөрлөл, хамтын ажил, бизнес байхаас гадна аз жаргалтай гэр бүл болох боломжтой.
- Охины ордтой таарамж муутай. Учир нь Охины хэт шүүмжлэл, доройдуу байдал Арсланг залхаадаг.
- Хилэнцтэй ихээхэн хэцүү бөгөөд эргэлзээтэй харьцаатай.
- Нумтай тохиромжтой. Тэдэнд ижил зүйл олон байдаг, хоёулаа шулуун шударга, цагаан сэтгэлтэй.
- Матартай хайр дурлал бүтэмжгүй боловч нөхөрлөж хамтран ажиллаж чадна.
- Бумбатай харилцан дургүйцэл бий.
- Загастай харилцан талархалтай ханддагч гэр бүл болохыг зөвлөхгүй.
- Арслан хэт хурдтай.
Энэ ордод төрсөн хүмүүс: Александр Дюма, Мопассан, Андре Моруа, Айвазовский, Генри Форд, Рокфеллер, Муссолини, Наполеон, Фидель Кастро.
No comments:
Post a Comment