Махбодь: | Газар |
Эзэн гариг: | Сатурн |
Билэг тэмдэг: | Шат, ямаа, цагтай цамхаг |
Өнгө: | Хар, хөх, хар ногоон, үнсэн саарал, бүх бараан өнгө |
Чулуу: | Рубин, Оникс, Гранат |
Төмөрлөг: | Хөнгөн цагаан |
Сайн өдрүүд: | Мягмар, Бямба |
Муу өдрүүд: | Даваа, Пүрэв |
Азын тоо: | 3, 5, 7, 8 болон 8-д хуваагдах бүх тоо |
Энэхүү ордыг танихын тулд буланд байгаа аалзыг ажиглаад үз. Нисч байгаа ялаануудыг барих ямар ч боломжгүй юм шиг санагдана. Гэтэл ялаанууд нь түүний чадварлаг тавьсан торонд баригдаж тэр ялагч болдог. Матарууд яг ийм. Тэр их зөрууд боловч ухаантай. Бие тэнхээгээрээ ч, сэтгэл санаагаараа ч бүх ордуудаас хамгийн тэсвэр, хатуужилтай нь. Тэр бол битүү зантай, нэр төрд дуртай, бодитоор амьдардаг, ажиллах дуртай бас ажиллаж чаддаг хүн.
Матрыг хувь тавилан, дэлхийн эхлэл, хайр найргүй цаг хугацаа ба гүн ухааны тэмдэг гэж тооцдог. Юм бүхэнд дундыг баримтлах, төлөв даруу байх нь өөрийгөө хадгалж чадах чанар гэж үздэг.
Энэ ордод төрсөн хүмүүс хашир, нямбай, нягт, бие тоосон, хүйтэн мэт сэтгэгдэл төрүүлдэг гэвч яг үнэн хэрэгтээ тийм биш. Тэр чин үнэнчээр гүн хайрлаж чаддаг. Харин хайраа илэрхийлэх нь түүнд хэцүү байдаг. Матар нь үнэнч шударга, энгийн, итгэлтэй, найдвартай; бүхий л эхлэлтэнд амжилт олдог, ялангуяа ажил албандаа. Үүрэг хариуцлагын мэдрэмжтэй. Түүнийг хайрлахаасаа илүү хүндэлдэг.
Бусадтай арай ядан эвээ олдог, итгэмтгий бус, хуучинсаг, битүү зантай, хонзон санадаг, нэр төрөө боддог хүн. Хүмүүст туслах дуртай, авахаасаа илүү ихийг өгдөг.
Гайхамшигтай хүч зарцуулж амжилтад тэмүүлдэг. Матар зорилгодоо алхам алхмаар очдог. Асар их тэвчээртэй ба шаргуу тэрээр бүх бэрхшээлийг даван дийлэх чадвартай. Түүнийг юу ч тээнэгэлзүүлж, мэгдүүлж чадахгүй.
Хэцүү нөхцөл байдлын эсрэг зогсож чаддаг ийм үед яг хад шиг л байдаг. Асуудлыг шийдэхдээ шаргуу, зөв, үнэн шийдвэр гаргахаас нааш тайвширдаггүй. Тэр хүйтэн бөгөөд сэтгэлийн хөөрөлдөө автдаггүй тул маш сайн улс төрч, бизнесмен болж чадна. Ажил эрхэлж чаддаг хүн.
Урагшлах боломжтой газар л Матрыг олж харж болно. Энд түүний нууцхан амбиц хэрэгжинэ. Дээшээ ахихдаа болгоомжтой, тэвчээртэй, шаргуу.
Бусдын анхаарлыг татах дургүй. Тэр шууд анзаарагдахгүй. Түүгээр ч барахгүй ялалт байгуулж чадах эсэхэд нь ч эргэлзэхээр. Тэгтэл барианд болон индэр дээр тэр хамгийн түрүүнд ирдэг.
Түүнтэй тэмцээд нэмэргүй, бүр боломжгүй. Шансыг хэзээ ч алддаггүй, алдахгүй ашиглахын тулд анхааралтай хүлээдэг.
Матар нь амжилт, хүндлэл, эрх мэдэл зэрэгт маш их дуртай ба уламжлалт ёсыг хүндэлдэг. Бусад хүмүүс түүнийг хуурмаг сүсэгтэн гэж л байг, тэр үүнийг тоохгүй. Амжилтанд хүрэх замыг нь тодорхойлж өгсөн хүмүүсээ их биширдэг.
Энэ ордод төрсөн хүмүүс өвөг дээдсээ туйлын сайнд бодно. Нас ба туршлага зэргийг хүндлэх нь түүний нэг зан юм. Хамаатан садандаа их хайртай байдаг тэгээд ч эцсийн эцэст тэднээсээ ямар нэгэн өмч өвлөж үлдэнэ.
Энэ ордыхон хааяа шүүмжлэлээ хэт бодлогогүй огцом илэрхийлдэг боловч хэт мэргэн тул өөрсдөдөө дайсан хураахгүй. Саад бэрхшээлийг маш болгоомжтой тойрч гардаг. Бүдрэх нь ховор.
Матар үүлэн дээр хөвж од тоолдоггүй яг урагшаагаа л хардаг хүн. Хардалт сэрдэлт, хүсэл тачаал, тэсвэргүй зан, залхуу, амарлингүй байдал зэргийг зорилгод хүрэхэд саад болдог чанарууд гэж Матар үздэг. Газарт баттай зогсож байдаг. Сэтгэлийнхээ хөөрөлд автдаггүй. Бусад нь бүдэрдэг л юм байгаа биз, Матар ийм хүмүүсийг үл ялиг өрөвдөнө гэхдээ цаашаа өөрийнхөө замаар тайван явна.
Мэдээж бас романтик Матрууд байдагч сэтгэлийн хөөрөлдөө захирагддаггүй. Матар нь хэзээ ч тачаалаа үзүүлдэггүй, олны өмнө жүжиг тавьдаггүй. Өөрийн хүйтэн, тооцоотой зан байдлаа ухаалагбөгөөд зорилгодоотохирсон гэж үздэг. Муу зан араншинд автагдсанч өөрийгөө хянаж чаддаг.
Матар нь нэгэн зэрэг уян зөөлөн, бүрэг бас зөрүүд хүний сэтгэгдэл төрүүлнэ. Эргэн тойрны хүмүүст тэр хоргүй мөн түүнд итгэж болох мэт санагдана, гэвч огт тийм биш. Матар таны сул тал болон нууцыгашиглажулмаартанаасхүчтэй болно. Жинхэнэ лидерийн байрыг эзлэхийг хичээж зүтгэнэ. Гэхдээ жагсаал ёслолыг удирдахаас татгалзана. Харин энэхүү жагсаалд эрхийг нь олгож, замыг нь заана. Таньд шүү дээ.
Матар дур татам хувцаслах нь ховор. Өөрийнхөө эрхэм чанараа үзүүлэх, өөрийнхөө тухай ярих зэрэгт дургүй тул бусдад тод сэтгэгдэл төрүүлэх нь ховор. Юм бүхэнд даруу төлөв, зөгнөлт сэтгэмжгүй, арвич хямгач, энгийн байдлаараа ялгардаг. Түүнийг даяанч гэж хэлж болно.
Энэ нь хувцастай нь бас хамаатай. Хувцсандаа анхаарал тавьж байвал энэ нь өөрийн бие тоосон зангаас нь л болдог. Анхаарал татахгүйгээр харагдахыг эрхэмлэдэг. Ялангуяа хувцсанд мөнгөө үрэх дургүй, ихэвчлэн хувцсаа хуучиртал нь өмсдөг тиймээс хуучинсаг маягийн харагддаг. Гэхдээ нас тогтсон үедээ Матар этгээд харагдаж чаддаг.
Матар нь ерөнхийдөө мөнгөндөө нарийн, мөнгө хураах дуртай, гэхдээ хураасан мөнгөө үрэх дургүй. Юм бүхэнд тогтонги байдалд хүрэхийг тэмүүлдэг. Уламжлалт ёсыг ба ёсорхог явдлыг баримталдаг. Бардам зан нь гунигт дуулгавартай зантай нь холилдон түүнийг нэг бол оргилд, нэг бол хөлгүй гүн рүү шиднэ.
ЭРҮҮЛ МЭНД
Хүүхэд насандаа Матрын эрүүл мэнд нь нэлээд муу ер нь бусад ордуудаас илүү сул дорой байдаг. Гэхдээ өвчний эсрэг эсэргүүцэл нь нас ахих тутам ихэсдэг. Тэр өвчний анхны шинж тэмдгийг анзаарч чаддаггүй, анхаардаг ч үгүй. Тэгээд түүнтэй ямар нэгэн ноцтой юм болоход энэ нь хувь тавилан бөгөөд зайлшгүй гэж боддог.
Матрууд ерөнхийдөө туранхай, сайн хөгжсөн том ястай, эрэгтэйчүүдийн нүүр нь том харин эмэгтэйчүүд нь том хурц нүдтэй.
Ихэнх Матруудын арьс нь эмзэг. Арьсаа маш цэвэр байлгах хэрэгтэй. Ходоод, бөөр, сэтгэл санааны хямрал зэрэг өвчин байж болзошгүй. Сул эмзэг эрхтэн нь: өвдөг, ташаа, цусны эргэлт, булчин, бамбай булчирхай зэрэг байна.
Нурууны хажуу муруйх /позвоночный сколиоз/, үе үрэвсэх /артрит/, хатгалга ханиад, эргэлттэй бөглөрөлт /циркулярная закупорка/, цус хураагч судас болон гол судасанд хуримтлал бий болох /отложения в венах и артериях/, арьс өвчлөл /дерматоз/, экзема, судас бүдүүрэх /варикозное расширение вен/, зүрхний хөдлөл /сердечный приступ/, судас хатуурах /склероз/ зэрэг өвчинд өртөмтгий.
Үе болон яс нь эмзэг. Кальци илүүдснээс болж өвчилдөг. Хуримтлагдсан кальци нь шүдэнд чулуу үүсгэх, гар, бугуй, шагай зэрэг дээр булдруу гаргахад хүргэдэг.
Матрууд бас толгойны өвчинд өртөмтгий - гутранги байсны үр дүн.
Гэхдээ түүний эрүүл, саруул ухаан ба тооцоотой зан зэрэг нь түүнд гайхалтай хатуужил, тэсвэр өгдөг. Түүний гутранги байдал, айдас, тодорхой бус байдал ба түгшүүр зэрэг нь өөрийн эрүүл мэндэд нь юунаас ч илүү муугаар нөлөөлдөг. Энэ бүгд түүнд нянгаас илүү үйлчилнэ.
Хуучинсаг зуршил, зөрүүд зан, өвчний эсрэг эсэргүүцэл зэрэг нь түүний гутранги байдлыг дийлж чадахгүй. Таагүй явдлаа мартаж, найз нөхөд, ойр дотныхоо хүмүүст шаардлага бага тавьж сурах хэрэгтэй. Хэрвээ Матар өөрийн сэтгэл санааны дарамтаа болон удаан хугацааны өвчнөө дор нь эмчилж чадвал урт насалдаг. Ихэнх Матрууд нь урт удаан наслана.
Матрууд нэг хэвийн хоолоор хооллох хандлагтай. Энэ нь амин дэмийн ба гормоны дутагдалд оруулдаг. Бараг амьдралынхаа турш хоолоо хязгаарладаг бөгөөд харин хөгшрөөд ирэхээрээ гэнэт таргалж эхэлдэг.
Матрууд цэвэр агаарт олон цаг өнгөрөөх, амдьралыг өөдрөгөөр харах, төрөл бүрийн хоол идэх, давс бага хэрэглэх, нэвт салхилахаас зайлсхийх, массажны курс эмчилгээнд тогтмол явах, хангалттай дулаахан хувцаслах ба хэт удаан унтахгүй байх хэрэгтэй.
Түүнд нартай, уулын цэвэр агаартай газар хэрэгтэй. Түүнд чийгтэй, хүйтэн газар мөн дотоод түгшүүр нь хамгаас илүү муугаар нөлөөлнө.
АЖИЛ МЭРГЭЖИЛ
Ажил мэргэжлийн тал дээр Матрууд хоёр эсрэг янз байдаг. Энэхүү хуваагдал нь бага наснаас нь бий болдог.
Эхний янз нь бүр гурваас таван настайдаа юу хүсч байгаагаа, юунд тэмүүлэх ёстойгоо маш сайн мэддэг, тодорхой зорилгодоо хүчээ зориулан хурдан том болдог.
Дараагийн янз нь хэзээ ч юунд ч шийдвэр гаргаж чаддаггүй, шийдвэр гаргахаа тодорхой бус хугацаанд хойшлуулдаг. Эдгээр хүмүүс нь хүч тэнхээ гаргах чадваргүй. Энэхүү хүүхдэрхүү байдал нь бусдыг ашиглан амьдрахад хүргэдэг. Том болох нь удаан, бараг дөчин нас хүртлээ эцэг эхтэйгээ амьдардаг мөн тэд гээрээсээ бүрэн харъяат болдог.
Эхний Матрууд илүү олон тааралддаг. Гэхдээ ажлаа эхлэхээсээ өмнө энэ Матар нь ч эхэндээ уддаг. Хэдэн цагаар дараалан ажиллаж чадна, бүр хоол, амралтаа умартана. Нэг хэвийн хэцүү ажил ч түүнд ядаргаатай санагддаггүй. Энэ ордны хүмүүсийг " ажилчин морь" гэж нэрлэдэг юм.
Түүнд гоц гойд шинэ санаа байхгүй ч байж болно, гэхдээ өөр сайхан чанарууд бий: нягт нямбай, тэсвэр, тэвчээр, уйгагүй. Нийтийн санаа бодлыг үнэлдэг, ёс заншлыг баримталдаг.
Тэр удирдлагаа хүндэтгэдэг ч зайтай байхыг эрхэмлэдэг. Ажилчидтайгаа түвшин харьцдаг, өөрийгөө хүндлүүлж чаддаг харин тэдгээр нь түүнд итгэх нь ховор.
Ганцаараа ажиллах нь түүнд илүү тохиромжтой. Түүний хамт олонч байх мэдрэмж нь сул хөгжсөн тул бүх ажлаа өөрөө хийхийг эрхэмлэдэг. Өөрийн буулт хийдэггүй зангаасаа болж бусадтай эвтэй харьцахад түүнд хэцүү байдаг. Хөндлөнгийн шуугиан, хүмүүсийн харьцаа, саатуулах хэрэггүй яриа зэрэг нь Матарт саад болдог. Өөрийн офис өрөөнд эсвэл хотоос зайдуу цэвэр агаарт ажиллах нь түүнд илүү тохиромжтой.
Уран дархны болон техникийн ажилд маш сайн, санхүүгийн үйл ажиллагаанд зөв хандлагатай, энэ ордод олон бизнесменүүд төрсөн. Агрономич, фермчин, малчин, замчин, барилгачин, архитектор, механик, цахилгааны инженер, худаг ухагч, газар зүйч, конструктор, математикч, нийгмийн ухаан судлаач,-улс төрч, гүн ухаанч, эрхлэгч, эм найруулагч, хуучны ховор юм худалдагч, цаг засварчин, хуульч зэрэг мэргэжлүүд нь түүнд их тохиромжтой.
Матар нь ажилдаа үнэнч ба ажлаа солих нь ховор, өөрийн үйл ажлаараа амжилтанд хүрэх нь түүнд чухал. Ер нь бол түүнийг өндрөөр үнэлдэг учир нь тэр сольшгүй ажилтан болдог.
ХАЙР ДУРЛАЛ - ГЭР БҮЛ
Матар нь нийгэмд байр сууриа олоогүй хүнд дурлахгүй л болов уу. Гэрлэхээсээ өмнө сайн тунгааж боддог. Матар нь юм бүхэнд бүр хайр дурлалд ч хашир.
Ганцаардлыг тэсвэрлэж чаддаггүй, гэхдээ арай ядан дурладаг мөн сонголт нь ч амжилттай байдаг. Тогтонги байдал түүнд маш хэрэгтэй.
Залуу насандаа хэт даруу, хөшүүн бөгөөд хүмүүстэй хөндий харьцана. Тэр хайр дурлалыг эсэргүүцдэг учир нь зовж шаналах, алдахаасаа их айдаг. Сэтгэлийн зовлонг мэдрэхийг хүсдэггүй, өөрийн мэдрэмжиндээ захирагдах дургүй. Түүний хүйтэн тоомсоргүй байдлын цаана ихэвчлэн зовлонтой хүсэл тачаал нуугдаж байдаг.
Матар мэдрэхүйгээ байнга дарснаас болж гэнэтийн сааталд болон мэдрэлийн хямралд автагддаг. Өөрийн аминч, нарийн харамч зандаа түгжигддэг. Дуугүй болчдог. Зарим нь дотоод хоосонгоо эрх мэдлээр дүүргэхийг туйлын их хүсдэг.
Ихэнх Матрууд өөрийн тоомсоргүй ба хүйтэн зангаасаа болж ганцаарддаг, аз жаргалгүй байдаг. Гэвч амьдралынхаа хэв маягийг энгийн болгохыг оролддог. Үүгээр ч барахгүй, ганцаардал нь түүний оюуны эрхэм чанарын үр дүн гэж тэр үздэг. Энэ хүнд тогтсон номлол /догматизм/ болон хор шар байдаг ч үүнийгээ хэзээ ч үзүүлдэггүй.
Нас тогтсон Матрууд залуу насандаа алдсан бүх юмаа нөхөхийг хичээнэ. Нас ахих тусам түүний хөшүүн байдал нь алга болно. Дөч тавин насандаа гэнэт нээгдэж, амьдралынхаа турш эсэргүүцэж байсан юм бүхэндээ захирагддаг.
Хүүхэд хүмүүжүүлэхдээ энгийн арга хэмжээг эрхэмлэдэг. Албадах дургүй.
Матрууд бол маш сайн гэр бүлсэг хүн. Гэр бүлийн уламжлалыг хүндэлж баримталдаг. Гэр бүлийнхэн бүгд цугларсан байхад дуртай. Гэр бүлд мөн бусад бүх юманд журамтай байхыг хамгийн чухалд тооцдог.
Шуугианд болон сүйтэгнээнд дургүй. Түүхт үеийн байр байшинд амьдрахыг эрхэмлэдэг. Чөлөөт цагаараа түүхийн ном унших эсвэл юм цуглуулах дуртай. Гэр бүл найзуудынхаа дунд ялангуяа өөрийнхөө гэрт, галын хажууд амрах дуртай. Хөдөө хээр явах тухтай амралтанд амрах бас дуртай.
Энэ ордонд төрсөн хүмүүс: Жанна Д'Арк, Монтескье, Ньютон, Шишкин.
МАТАР-ЭРЭГТЭЙ
Тэр бүрэг боловч их хүчтэй, биеэ тоосон, маш нэрэлхүү зантай хүн юм. Ганцаар байх хүсэлтэй мэт санагдавч яг үнэндээ хүмүүсийг захирах дуртай. Мөрөөдөлдөө их романтик. Хэрэг дээрээ нэлээн ашигч. Матар эрэгтэй нь огцом зан байдлаараа таныг цочирдуулна. Хааяа хошин юм ярьж таныг гайхахад хүргэнэ. Хэрвээ тэр танд сэтгэлээ нээвэл та түүнийг аялах дуртай, хөгжилтэй, уян зөөлөн мөрөөдөгч гэдгийг нь олж харна. Гэхдээ өөрийгөө нээдэг Матрууд цөөн байдаг.
Матар нь юм бүхэнд өөрийнхөө зорилгыг тодорхойлж мөн үүндээ хүрдэг зантай. Эмэгтэйчүүдтэй харьцах харьцаандаа ямагт амжилтанд хүрдэг. Матар эрэгтэй хөнгөмсөг хүн мэт харагддаг ч огт тийм хүн биш. Түүний хайрладаг эмэгтэй нь ямагт бишрэх обьект нь мөн. Тэр янз бүрийн эмэгтэйчүүдтэй хэзээ ч зууралддаггүй.
Секс нь түүний хувьд спорт биш юм. Сексд ямагт бүх мэдрэхүйгээ зориулдаг. Тиймээс үүнийг нь эмэгтэйчүүд их өндрөөр үнэлдэг. Эмэгтэйгийн сексийн догдлолд тоомсоргүй ханддаггүй, эмэгтэйдээ ямагт анхааралтай ханддаг.
Хайр болон сексийн хувьд маш бүрэг мэт харагддаг гэхдээ энэ нь түүний баг юм. Хайртай эмэгтэйтэйгээ нээлттэй мөн хүсэл тачаалтай.
Гэхдээ Матар аливаа нөхцөл байдалд бодитой ханддаг. Тэр хичнээн их дур сонирхолтой байсан ч хэрвээ өөрөө гэрлэхийг хүсэхгүй байгаа бол түүнтэй суух боломжгүй. Өөрийн эрх чөлөө түүнд хамгаасүнэтэй.Матар өөрөө гэр бүлтэй болмоор санагдсан үедээ л гэрлэнэ. Гэрлэсэн бол эхнэртээ улам их татагддаг.
Олон Матар эрэгтэйчүүд гоонь эр эсвэл бүр эхнэрийг үзэн ядагч болдог. Эмэгтэй хүнээс юуны өмнө тайван, арвич хямгач, үрэлгэн биш эзэгтэйн зан чанаруудыг хайдаг. Бүр өөрөөсөө эгч хөнгөн хийсвэр, эрх танхи зангүй эмэгтэйтэй гэрлэж чадна. Эмэгтэй нь найдвартай, үнэнч шударга байх ёстой. Хэрүүл маргаанд дургүй, салах нь ховор.
Хувийн амьдрал нь бүтэлгүйтсэн сургуулийн багшийн дүрд илүү тохирох юм шиг санагдана. Ажил албандаа илүү анхаарал тавьж байгаа юм шиг сэтгэгдэл төрүүлнэ. Түүний сэтгэлийг догдлуулсан зүйл нь саад тотгор болон хувирахыг тэр зөвшөөрөхгүй. Тэрээр бодлогогүй зүйл хийдэггүй. Матрын хувь хүнийх нь чанарыг өөрчлөх гэж найдсаны хэрэггүй.
Гэхдээ ер нь бол түүнд бага багаар нөлөөлж болох юм. Түүний хашир ухааны цаана шинийг санаачлагчийн цог мэдрэгддэг гээд ойлгуулаад үз, тэгвэл тэр ийм чанар гаргах хүсэл төрнө. Түүний романтик байдалд та дуртай гэж хэл, яагаад гэвэл хамгийн сайхан мөрөөдөл бол биелэгддэг мөрөөдөл юм. Тэр мөрөөдөлөө биелүүлэхийн төлөө чармайх болно.
Матарт магтаалын үгс хэрэггүй мэт царай гаргана, гэхдээ түүнийг магтахад баярласнаа нууж чаддаггүй. Үүнийг битгий мартаарай. Өөрийг нь сайн, ухаантай, сонирхолтой гэж хэлээсэй гэж хүсдэг. Энэ хүслээ ил гаргадаггүй учраас түүнийг магтах нь ховор. Өөрийг нь магтахад тэр болхи болж, ичиж зовсноо элдэв хошин үгээр нуухыг оролдоно эсвэл сонсоогүй мэт царайлна. Ийм зан байдал нь дараагийн удаа магтаалын үгс хэлүүлэлтгүй болгодог.
Залуу насандаа Матар чухал царайлж ухаалаг байдалтай яг шар шувуу шиг. Гэвч он жилүүд өнгөрөх тусам илүү зөөлөн, сонирхолтой болдог. Бусад ордуудын хүмүүсийн дутагдлууд нь нас ахих тусам улам их болдог бол Матар нь эсрэгээр улам сайжирч, улам уян зөөлөн болдог. Энэхүү байдал нь түүнийг үнэнч биш гэж танд бодогдуулж магадгүй. Гэвч Матар - эрэгтэй нь бусад ордуудын эрэгтэйчүүдээс илүү найдвартай, хайр дурлалын ямар ч явдал түүний эхнэр гэр бүлийг орлож чадахгүй. Өөрийнхөө гэр бүлийг үнэхээр их үнэлдэг.
Түүний ээжийг гомдоовол мөн төрөл төрөгсдийг хүндлэхгүй байвал тэр тэвчиж тэсэхгүй, ямагт өмгөөлж хамгаална. Хоёр гэр бүлийн нэгийг нь сонго гэж албадах хэрэггүй.
Олон Матар эрэгтэй эцэг эхтэйгээ удаан амьдардаг. Орой дурладаг. Хөл дээрээ бат бөх зогсож амжаагүй тохиолдолд гэрлэх нь ховор.
Сайн халамжтай эх, сайхан гэрийн эзэгтэй болох мөн гоё, аятайхан хувцасладаг, ухаантай, хүмүүжилтэй эмэгтэйг хайдаг. Гадна төрх болон биеийн галбир зэрэг нь тийм ч чухал биш. Түүний гэр бүлд таалагдах нь маш чухал. Түүний гэр бүл нь таныг зөвшөөрсөн хойно л тантай гэрлэхийг санал болгоно. Тэр үед нь та ч гэсэн түүний гэрийнхэнд хайртай гэхдээ зөвхөн түүнтэй л гэрлэж байгаа гэж хэлээрэй. Тэгэхгүй бол та бүх гэр бүлтэй нь байнга харьцах болно.
Эмэгтэй хүний дэргэд Матар жаахан хийрхэг зан гаргаж эв дүйгүй, бүдүүлэгдүү байж болно. Энэ нь нэрэлхүү зангаа нуух оролдлого юм.
Матарэр нөхөрт романтик бэлэг таалагдана. Та түүнд анхнаасаа хайраа илчлэх урлагийг зааж өгөх хэрэгтэй. Эс тэгвэл сэтгэлийн дэглэм барьсан хангалуун болон хүндэтгэгдсэн эхнэрийн амьдралтай болно. Таны нөхөр таньтай амьдарч мөн таньтай сайн харьцаж байгаагаа л хангалттай гэж бодно.
Матар эр нөхөр нь гэр бүлдээ захирагч байхыг тэмүүлдэг. Тэр найдвартай, олон үггүй, сайшаалын болон магтаалын үг түүнээс ховор сонсоно. Сэтгэлийн хөөрөөлдөө их харамч. Гэр бүлээ тэжээх мөн хариуцлага хүлээх зэргээ өөрийнхөө хайрыг илтгэж байна гэж үздэг.
Эцгийн хувьд тэр хүндэтгэл, дуулгавартай байлгах, үг дуугүй үгэндээ оруулах зэргийг шаардана. Хариуд нь тэр өөрийгөө золиослоно. Төрсөн өдөр шинэ жилийн баяр зэргийг хөгжилтэй тэмдэглэх болно. Матрууд хэдий чанга эцэг ч шударга бас тэвчээртэй. Хүүхдийг эвдэхгүйн тулд биеэр шийтгэх нь зүйтэй гэж тэр үздэг. Хүүхэддээ хайртай гэхдээ үүнийгээ үзүүлэх дургүй. Хүүхдээ унтахаас нь өмнө үнсэхийг бас тэдэнтэйгээ тоглохыг хэлж өгөх хэрэгтэй. Харин ач, зээ нартаа бүх юмыг зөвшөөрдөг, Матар өвөө нь баяртайгаар тэдэндээ санаа тавьж, халамжилж чаддаг.
Матруудын гэрлэлт нь ихэвчлэн бат бөх байдаг. Хэдийгээр салалт нь түүнд аймшигтай санагддаг ч буруу хүнээ сонгосон бол сална.
Тэр тантай бараг өдрийн хуваариар унтаж магадгүй, үүнд нь битгий гайхаарай. Гэхдээ хашир Матар нь бусад эрчүүдтэй харьцуулбал биеийн хүчний хувьд удаан хугацаагаар секс хийх чадвартай.
Тэр таныг бороотой өдрөөс, хувь тавилангийн цохилтоос хамгаална. Ямар ч эмэгтэй түүний хайр халамжийг үнэлнэ. Хэдийгээр тэр цогтой янаг амраг биш ч хүч чадалтай эр хүн. Бүр түүний үс нь бууралтсан ч нэгэн өдөр "би чамд хайртай" гэж хэлсэн тэр эмэгтэй нь та хэвээр үлдэнэ.
МАТАР-ЭМЭГТЭЙ
Тэр их сонирхолтой: нас ахих тусам гоо үзэсгэлэнтэй бас дур булаам болдог. 18 настайгаасаа илүү 35 настайдаа эрчүүдэд таалагдана. Түүний араас гүйх амаргүй. Энэ эмэгтэй эрх чөлөөтэй. Нүдний шилтэй музейн ажилтнаас бүр бүжигчин хүртэл байж болно. Гэхдээ ямар ч мэргэжилтэй байсан тэр урвахыг өршөөхгүй.
Сээтэгнэж мөн эрчүүдийн сэтгэлийг булааснаар. Матар эмэгтэйн дэргэд эрчүүд түүнийг хатуу хорвоогоос хамгаалахад бэлэн суперменууд болон хувирдаг. Тэрээр мөн хүйтэн зожиг байдгаас түүнийг эзэмдэхийн тулд бүх хүчээ зарцуулах болно. Тэр ганцхан зорилготой хэрэгтэй эрэгтэйгээ шүүрч авах. Түүний сонгосон эрэгтэй нь бахархахаар өндөр байр суурьтай байх ёстой.
Матар эмэгтэй хатуу сэтгэлтэй, хүйтэн байж чаддаг. Романтик мэдрэхүйгээсээ илүү ажил алба ба хувийн эрх чөлөөг эрхэмлэнэ. Гэрийн эзэгтэйн дүрд байхыг хүсэхгүй. Ихэвчлэн тооцоогоор гэрлэдэг. Сонгосон хүнийх нь нийгмийн болон санхүүгийн байдлууд их чухал. Түүнд нөмөр нөлөөтэй хашир эр хэрэгтэй.
Эдгээр эмэгтэйчүүд амжилтанд хүрдэг. Нэгд ажил алба, хайр дурлал ба гэрлэлт нь хоёрт ордог юм шиг санагдана. Гэхдээ хайр дурлал байж магадгүй харин гэрлэлт лав биш.
Түүний хүсэл тачаал бодсоноос агуу их. Энэ эмэгтэй өөрийн хүсэл ба үүнийгээ хангах боломж хоёрын хоорондох зовлонтой зөрчилдөөнийг мэдэрдэг.
Нэг талаас их дурламтгай, мэдрэмтгий харин нөгөө талаас ёс зүйг хатуу дагадаг эмэгтэй. Түүний энэ зөрчилдөөнтэй байдал нь эрчүүдийг мухардуулдаг. Эрчүүд түүнийг харангуутаа хүссэн эмэгтэй минь мөн байна гэж түүн рүү тэмүүлдэг. Гэвч түүний хүйтэвтэр ажил хэрэгч байдалтай мөргөлдөнө.
Өөрийнхөө хүсэл тачаалыг нуудгаас болж элдэв хачин зан, /комплекс/ хүүдий болдог. Тэр өөрөө үүндээ их зовдог. Гэхдээ хааяа тэсэлгүй өөрийн тачаалаа гаргаад богино боловч оргилуун адал явдалд орно. Энэ үед тэр өөрийн бодож олсон зарчмуудаасаа татгалзан хүчирхэг зан, соргог байдлаараа хамтрагчаа цочирдуулдаг. Ийм байдлаар өөрийнхөө номхотгошгүй хүслээ үе үе гаргаад дараа нь буцаад буянт үйлс хийдэг эмэгтэйгийн дүрд ордог юм.
Түүний сексийн хүсэл нь бүр гэрлэсэн үедээ ч номхотгошгүй. Ийм эмэгтэйчүүд хөгшрөөд ирэхээрээ гэмшин зовж сэтгэл нь хямран яншаа зожиг эмгэн болж хувирдаг.
Түүний зорилго нь найдвартай, нэр хүндтэй байх. Ажлаараа ч юмуу эсвэл эр нөхрийн ажил албын хүчээр ч юмуу хамаагүй энэ зорилгодоо хүрнэ. Энэ эмэгтэй амжилтанд яаж хүрч байгааг нь та ажиглаж чадахгүй л болов уу. Бүгдийг тохойгоороо холдуулан түлхэж урагшаа зүтгэж байгааг нь та ажигласан уу. Тэр өөрийн зөөлөн зан байдлын улмаас сүүлийн байр эзлэхийг зөвшөөрхөөр юм шиг хажуунаас харагдана. Гэхдээ бариан дээр тэр хамгийн түрүүнд байх болно.
Матар эмэгтэйтэй нийтийн орон сууцанд тааралдаж болно гэхдээ түүний зан байдал нь язгууртны охидын сурдаг дотуур байранд хүмүүжсэн гэхээр. Эрчүүд түүнтэй холбоонд орохдоо тэр гаднаа илүү тайван байдгийг мэдэх нь зүйтэй.
Түүний муу ааш зан нь их удаан үргэлжилдэг. Хэрвээ өөрийг нь дутуу үнэлж байна гэж бодвол гутранги байдал нь сараар ч үргэлжилж мэднэ. Энэ нь зүгээр нэг эмзэглэхээс илүү ноцтой. Өөртэй нь хүлээснээс нь тэс өөрөөр хандахаас айдаг.
Элэг доог, тоглоом тохуу зэргийг тэвчиж тэсэхгүй. Өөртэй нь холбогдсон шог яриаг ойлгохгүй. Та түүнийг үнэхээр үнэлж байгаагаа харуулан нотлож түүнийг ихээхэн магтах хэрэгтэй. Бүр романтик үед ч биеээ барьж байдаг.
Ирээдүй нь бүрхэг байхад үнсэлцээд суугаад байх хүн биш. Хэрвээ тэр таныг үнэхээр хэрэгтэй хүн гэж шийдвэл мөн таны санхүү болон нийгэмд эзэлсэн байр суурь тань Матар эмэгтэйг аз жаргалтай болговол тэрээр таньд хайртай байж, уян зөөлөн, бүр тачаалтай болдог. Мөрөөдөмтгий биш тул хайр дурлалын усан онгоц нь аюулгүй байж, яг хаашаа сэлж байгаагаа мэдрэхийг хүснэ.
Матар эмэгтэйд зөвхөн түүний амжилт биш мөн нөхрийн амжилт ч бас чухал. Таны юм бүхэнд чинь туслана. Тэвчээртэй байж таны ажил албаны төлөө өөрийгөө ч золиослож чадна. Амжилт амар олддоггүйг мэддэг, энэ нь шаргуу ажилласны үр дүн тиймээс таныг ажил албандаа удаан урагшилж байна гэж үглэхгүй.
Энэхүү эмэгтэйг гэртээ оруулахын тулд бат бөх гэр барих хэрэгтэй. Тэр нийгэмд амжилттай явж, ёс уламжлалыг сахиж баримтлах болно. Хамгийн үнэтэй дэлгүүрээс эд зүйлс авах зантай гэхдээ хямдхан лангуун дээр байгаа юм шиг наймаалцах болно. Энэ эмэгтэй бол хянамгай бас арвич хүн. Хямдралтай үед даашинз худалдаж авна гэхдээ нэр алдартай үйлдвэрийн шошготой байх ёстой.
Матар эмэгтэй нь гоо үзэсгэлэнтэй ба дур булаам. Тэр өөртөө тийм ч итгэлтэй биш тиймээс түүний гоо үзэсгэлэнг байнга өөрт нь хэлэх хэрэгтэй. Хэдий тэр худлаа ярих дургүй ч насаа худлаа хэлж чадна. Балчир насандаа том хүн шиг харагдаж харин дараа нь эмэгтэй хүн болоод ирэхээрээ наснаасаа залуу харагддаг.
Түүний гэр бүлийг шүүмжилж болохгүй. Түүнтэй гэрлэсэн эрэгтэй түүний гэр бүлийнхэнтэй нь нэгэн зэрэг гэрлэсэн мэт болдог. Төрөл төрөгсөд болон ойр дотны хүмүүсдээ их санаа тавьдаг. Сайхан эзэгтэй, гоо үзэсгэлэнд болон байгальд дуртай. Гэхдээтэр "өлсгөлөн зохиолчдыг" өрөвддөггүй. Эхлээд гэр орон, хувьцас хунар, хоол тэжээл зэргээр өөрийгөө ханга дараа нь мөрөөдөж болмоор юм байвал мөрөөд гэж хэлдэг.
Хүүхдүүдээ эргэн тойрны эд зүйлсийн чанарыг таних мэдрэхүйтэй болгоно. Хүүхдүүд нь хамгийн сайн сайхан юмтай байх болно. "Хэмнэх, хямгадах" гэдэг ойлголт нь хямдхан эд зүйлс авна гэдэг утга биш. Хүүхдүүд нь өсөхөөр түүний гэр бүлд хуучинсаг үзэл ба залуу сэтгэлгээний эрх чөлөө хоёрын хооронд зөрчилдөөн үүснэ.
Матар эмэгтэй их эмзэг арьстай, ихэнх нь харшилтай тул нүүрээ их будахгүй. Гэхдээ байгаль нь түүнд олон жил хадгалагдах гоо үзэсгэлэн бэлэглэсэн.
Түүний дутагдлуудын нэг нь зөрүүд зан. Тэр хэзээ ч хүнд бэрхшээлд сөхрөхгүй. Уян ялдам байж танийг амжилтанд хүргэнэ. Өөрийн гоёмсог зан байдлаараа таны толгойг яаж эргүүлэхээ мэднэ.
Мэргэн ухаант Матар эмэгтэй нь таны нүд рүү хараад таньд хунтайжийн дүр байгааг олж харна.
БУСАД ОРДТОЙ ТОХИРОХ НЬ
- Хоньтой холбоо нь тогтворгүй.
- Үхэртэй харилцан хайрлаж ойлголцоно. Тэвчээртэй ба зөрүүд Матар нь олон ааштай, худалч Үхэрд нөлөө үзүүлж чадна.
- Ихэртэй бэрх харьцаатай байдаг. Бүр холбоотой болсон ч удахгүй.
- Мэлхий ба Матар амьдралын тэс өөр үзэлтэй ч бие биедээ татагдана, тиймээс нөхөрсөг харьцаа хурдан үүсдэг. Бие биеэ хүндэтгэсэн хүндэтгэлийн үндсэн дээр хэсэг хугацааны дараа хайр ч, бат бөх гэрлэлт ч үүснэ.
- Арслантай найзалж ба хамтран ажиллаж болно үүнээс их юм үүсэх нь ховор байдаг.
- Охин ба Матар хоёр төсөөтэй зан араншинтай тул аз жаргалтай гэр бүл байж чадна.
- Жинлүүртэй харьцаа нь огт таардаггүй. Тэр хоёр найзын харьцаанд ч орох боломжгүй, тэс ондоо зан араншинтай ба амьдралын маягтай.
- Хэдий Нум Матар бие биедээ их татагддаг ч гэрлэх нь ховор байдаг. Эдгээр хоёрын зан ба амьдралын хэмнэл нь хэт ондоо. Гэхдээ хэрвээ Нум нь Матрын хэт ёсорхог занг засч чадвал холбоо нь маш сайн болж болно.
- Матар Хилэнц хоёрын гэрлэлт нь нийтлэг сонирхол болон ажилд дуртай зэрэг үндсэн дээр байж болох юм.
- Хоёр Матар зөвхөн найзын холбоотой л байж чадна, бие биедээ харилцан татагдахгүй.
- Бумбатай нөхөрлөж хамтран ажиллаж болно , зарим нэг зангууд нь төстэй ч аз жаргалтай гэрлэлт ховор байдаг.
- Загастай хамгийн аз жаргалтай харьцаатай байна. Бие, сэтгэлээрээ ба оюун ухаанаараа хоорондоо таардаг. Гэхдээ Матар юмаа нуух зангаа болихгүй бол Загасыг гомдооно.
No comments:
Post a Comment