Нойр гэдэг нь бидний өдөр тутмын сэтгэцийн болон физиологийн үйл ажиллагаанд зайлшгүй чухал ухамсарын хувирсан хэлдэр юм. Гэхдээ хэн ч одоогоор бид яагаад унтдагийг тогтоогоогүй байгаа. Бие махбод өдөр тутмын үйл ажиллагааны улмаас үүссэн гэмтэлийг нойрны турш нөхөн сэлбэдэг (эсийг нөхөн төлжүүлдэг, дархлалын системийг сайжруулдаг, оюуны үйл явцыг хадгалж боловсруулдаг).
Нойрны үе шатуудыг 1937 онд Альфред Лий Лоомис болон түүний хамтран зүтгэгчид электроэнцефалограф багажаар судалсан. ЭЭГ багаж нь хүмүүсийн нойрсож байх үеийн тархины хэлбэлзэл долгионыг судлах боломж олгосон. Тархины цахилгаан долгионы бичлэг хийснээр судлаачид тархи нь 4 үе шаттай нойрсдог гэдгийг тогтоожээ:
1 үе шат – 1дэхь шатны турш та бие суларч нойрсоход бэлдэнэ. ЭЭГ- аар үзхэд таны тархи эхлээд удаан жигд хэмнэлтэй альфа цацрагийг ялгаруулна. Цааш 1дэхь үе шат руу уусах тусам долгион улам жигд бус болж ирнэ. Та зүйрмэглэж маш амархан сэрэх боломжтой.
2 үе шат – Энэ үе шатыг ээрүүл нойрсолт гэх ба энэ үед тархи жигд бус богино хурц өнцөгтэй долгион үүсгэдэг. Энэ үед хүн нойрсдог. Чимээ таныг сэрээхгүй.
3 үе шат – Таны тархи 2 дахь шатны жигд бус долгионыг ялгаруулсаар байх боловч дельта гэж нэрлэгдэх долгионы давтамж ихэсдэг. Зүрхний цохилт болон амьсгал удааширдаг.
4 үе шат – Энэ үе шатанд дельта цацраг хяналтыг гартаа авна. Та гүн нойрсч сэрүүлэг гэх мэт гадны цочроол таныг сэрээх болно. Мөн таны бие REM /нүдний хурдан хөдөлгөөний үе шат/ нойрсолтын үед ордог. Энэ үед нүдний хурдан хөдөлгөөн ажиглагддаг учир ийнхүү нэрлэсэн. Энэ үед цусны даралт ихэсч, зүрхний цохилт түргэсч, амьсгал давхцаж, мөн та зүүдэлдэг.
Нойрны хямрал(эмгэг)
1. Insomnia /нойргүйдэл/
Нойргүйдэл нь хамгийн сайн мэдэх нойрны хямрал билээ. Нойрны хямралтай байгаа хүмүүс ямар нэгэн шалтгаанаас болж бие махбодод хэрэгтэй байгаа хэмжээний нойрыг авч чадахгүй байдаг. Энэ нь айдас түгшүүр, зовлон шанлал, сэтгэл гутрал гэх мэт сэтгэл зүйн хүчин зүйл; оронд орохынхоо өмнө хэрэглэсэн цочроогчын нөлөө гэх мэт биологийн хүчин зүйл эсвэл хөрш, галт тэрэг, замыг хөдөлгөөний дуу чимээ гэх хүрэлэн байгаа орчны хүчин зүйлээс шалтгаална.
2. Sleep apnea /Нойрны апноэ/
Нойрны апноэд хүний амьсгал түр хугацаагар тасалдаж хахах, багтрах, гэнэт сэрэх зэрэг шинж илэрнэ. Нойрны апноэ нь ноцтой бөгөөд амь насанд аюултай эмгэг билээ. Энэ нь мөн хэвийн бус зүрхний цохилт болон цусны даралт ихэсгэхэд хүргэнэ.
3. Narcolepsy
Нарколепси гэдэг нь хүн гэнэтийн нойрны дайралтанд өртөх нойрны эмгэгийг хэлнэ. Нойрсох хүсэл нь дийлдэшгүй учир дайралт бүрд 5-30 минут хүртэл үргэлжилж болно. Нарколептик хмүүс жолоо барьж яваа үед энэ дайралтанд өртвөл ноцтой осол гаргаж болзошгүй.
Ховс түүнийг хэрэглэх нь
Ховс гэдэг нь ховсдогч субьектын мэдрэхүй, бодол, зан үйлийг өөрчлөх үйл явцыг хэлнэ. Ихэнх хүмүүс ховсдуулсан хүн хувирсан хэлбэрийн ухамсарыг үзсэн хэмээн ойлгодог. Ховсонд орсон хүмүүс ховсдогчийн зөвөлгөөг дагадаг ч түүний бүрэн мэдэлд ордоггүй. Өөрөөр хэлбэл ховс гэдэг нь таны киноноос үзэж байсан шиг оюун ухааныг захирдаг зүйл биш. Субьект нь дандаа юу болж байгааг бүрэн мэддэг мөн өөрийн эсрэг албадуулан юу ч хийх ёсгүй.
Хүн болгон ховсонд ордоггүй. Хэдий сайн ховсчин байгаад ч судьект өөрөө хүсэхгүй тохиолдолд ховсдож чадахгүй.
Субьект ховсонд орох орохгүй нь ховсдогчоос илүүтэйгээр өөрөөс нь шалтгаална. Хүмүүс ховсны хариу үйлдэлийн түвшинөөрөө ялгарч байдаг. Ном болон кинонд орж чаддаг уран сэтгэмжтэй хүмүүс ховсны сайн оролцогчид байдаг. Энэ хүлээн авах чадвар нь итгэмтгий зан эсвэл дуулгавартай хүлцэнгүй зан чанар гэх мэт хүний хувийн зан чанарын онцлогтой ямар ч холбоогүй. Ховс нь дарагдсан ой дурсамжыг ил гаргаж ирдэг баталгаатай зам биш. Заримдаа субьект нь уран сэтгэмж сайтай өөрийн санаандаа төсөөлсөн дүрд тоглож байдаг. Тэгээд тэрээр өөрийн уран сэтгэмжинд болж байгаа зүйлсийг бодит байдал гэдэгт итгэдэг.
Ховс нь эмчилгээний салбарт маш үр дүнтэй болохыг судалгаа харуулсан. Өвчин стресс айдас түгшүүрийг намдаах, өвчтөний дотор муухайралтын бууруулах зэрэгт ховсыг хэрэглэж ирсэн. Мэс засалд орж байгаа өвчтөнд мэдээ алдуулагч болгон хэрэглэж байсан. Зарим сэтгэл судлаачид хумсаа мэрэх гэх мэт хүсээгүй зуршлыг нь зогсоох эсвэл өөртөө итгэх итгэл чадварыг нь магтан зоригжуулах замаар өөрийгөө үнэлэх үнэлэмжийг нь дээшлүүхэд ховсыг хэрэглэдэг.
Lynda L. Warwick, Ph.D., and Lesley Bolton - The Everything psychology book номноос орчуулав
No comments:
Post a Comment