2011-06-25

Kiss the rain by Yiruma


Энэ аязыг сонсхоор яагаад ч юм нэх гоё мэдрэмж төрдөг юмаа. Яг л ... шиг. Зиа тэгээд би төгөлдөр хуур мундаг дардаг болхоороо cover хийнээ. Мөн нотыг нь орууллаа

6 сар

Блогтоо юм бичээгүй 6 сар болжээ. Завгүй байлаа гэвэл шалтаг тоочсон хэрэг болно. Гэхдээ л хичээл амрах гээд шалгалт, курсын ажил гэсээр байгаад өдий хүрлээ. Яасан ч хурдан юм саяхан л 1 курсд юугаа ч мэдэхгүй юм орж байсан одоо гэтэл 2 төгсөөд 3 курсын эгч болох нь байна шд =) Хүсэн хүлээж байсан зун цаг ирсэн ч гэсэн тийм ч сайхан биш л байна. Гэр бас дахин гэр =( Өдөр яг л нэг хэвийнээр өнгөрч байна. Гэхдээ нэг сонирхууштай зүйл нь би нь төгөлдөр хуурын сургалтанд явж байгаа. 5 дугаар ангидаа л хүүхдийн ордонд 2 сар явж байсан түүнээс хойш 8 жил өнгөрчээ. Төгөлдөр хуурын сургалт яг манай байранд болхоор амар ч юм доо. Дандаа жоохон хүүхдүүд явдаг юм байналээ. Бүртгүүлэх гэж орохдоо бас санаа зовсоон бяцхан юмнуудын хажууд хөгшидөхвийдээ гэж.(аймар хөгшин юм шиг хэхэхэх) Гэхдээ зүгээрээ хүсэл байхад бүх юм бүтнээ гэж. Нэг иймэрхүү л байна. За тэгээд ер нь энэ зуны миний төлөвлөгөө гэвэл:
  1. Төгөлдөр хуураа сайн сурах (Kiss the rain-ыг хамгийн түрүүнд тоглож сурах)
  2. Гэртээ төгөлдөр хууртай болох
  3. Чадвал youtube-д piano cover хийх эххэхэ
  4. Ном унших (намайг уншаад өгөөч гэсэн ном энүүгээр дүүрэн)
  5. Кинонд sub хийх
  6. Орчуулга (hand in hand)
  7. Fitness, aerobic эсвэл dance class
  8. Зиа мэдээж амарч зугаалах have fun
Энэ бүх төлөвлөгөө биелэх болтугай!!!!Биелүүлнэээ...Чаднаааа =)

2010-12-12

Эрчүүд болон эмэгтэйчүүд стрессд хэрхэн ханддаг юм бол?

The University of Pennsylvania in Philadelphia явуулсан судалгаагаар эрчүүд болон эмэгтэйчүүд стресстэй асуудалд хандах хандлага нь ялгаатай болохыг нотолжээ. Тэдний тархи өөр өөрөөр хариу үйлдэл үзүүлдэг байна. Эрчүүдийн хувьд даралттай цус зүүн тархи руу очиж "тэмцэх эсвэл зугтах" гэсэн хариу үйлдэлийг идэвхижүүлэхийг шаарддаг байна. Эмэгтэйчүүдийн хувьд стресс нь сэтгэл хөдлөлийн хариу үйлдэл үзүүлэх лимбийн системийг идэвхжүүлдэг хэмээн үзсэн. Энэхүү судалгаанд 16 эрэгтэй 16 эмэгтэй оролцсон ба Magnetic resonance imaging (MRI) гэсэн багаж ашигласан. /Энэ багаж нь тархины долгионыг бичиж, тархинд явагдах урвал, цусны даралт зэргийг тодорхой бичдэг юм байна./

2010-12-03

Интернетийн этгээд болон товчилсон үг хэллэгүүд

Интернетэд этгээд болон товчилсон үгс их байдаг. Үүнийг "internet slang" гэх ба та бид их бага хэмжээгээр хэрэглэдэг шүү дээ.
Ямар ч их байдаг юм бүгдийн мэддэг болно гэдэг хэцүү гэхдээ зарим нэгийг нь мэдэж байхад илүүдэхгүй байх. Энэ дундаас 1/4 нь л мэдэх юм байна. =)


А
AAF - As a Friend - Найзууд шиг
ADIH - Another Day In Hell - Өөр нэгэн хүндхэн өдөр
ADIP - Another Day in Paradise - Өөр нэгэн сайхан өдөр
AEAP - As Early As Possible - Аль болох эрт
AFAICR - As far as I can recall / remember - хэзээ санана тэр үедээ
AFAP - As Far As Possible - Бүхий л боломжоороо
ASL эсвэл A/S/L - Age / sex / location - нас хүйс байрлал
ASLP эсвэл A/S/L/P - Age, sex, location, picture - нас хүйс байрлал зураг
ATM - At the moment - Яг энэ мөчид, энэ үед

Монгол оюутны сэтгэц физиологийн зарим үзүүлэлт


Монгол оюутнуудын сэтгэцийн физиологийн зарим үзүүлэлтийг МУИС, УБИС, ТИС АУИС. ХАИИС-нйн 1-5-р ангийн 18-25 насны 1500 оюутныг хамруулан судлаж тодорхой үр дүнд хүрсэн байна. Үүнд:

Монгол оюутнуудад хурсан болон меланхолик зан араншин зонхнлж, холерик авир араншин цөөн тохнолдож байв.

Оюутны оюуны чадавхийн түвшнн хүйснээс хамаарсам ялгаа гараагүй ( дундаж IQ=122.8±4.0; эмэтэйд IQ=122.7±4.0; эрэгтэйд IQ=122.9±4.0)