2011-06-25

Kiss the rain by Yiruma


Энэ аязыг сонсхоор яагаад ч юм нэх гоё мэдрэмж төрдөг юмаа. Яг л ... шиг. Зиа тэгээд би төгөлдөр хуур мундаг дардаг болхоороо cover хийнээ. Мөн нотыг нь орууллаа

6 сар

Блогтоо юм бичээгүй 6 сар болжээ. Завгүй байлаа гэвэл шалтаг тоочсон хэрэг болно. Гэхдээ л хичээл амрах гээд шалгалт, курсын ажил гэсээр байгаад өдий хүрлээ. Яасан ч хурдан юм саяхан л 1 курсд юугаа ч мэдэхгүй юм орж байсан одоо гэтэл 2 төгсөөд 3 курсын эгч болох нь байна шд =) Хүсэн хүлээж байсан зун цаг ирсэн ч гэсэн тийм ч сайхан биш л байна. Гэр бас дахин гэр =( Өдөр яг л нэг хэвийнээр өнгөрч байна. Гэхдээ нэг сонирхууштай зүйл нь би нь төгөлдөр хуурын сургалтанд явж байгаа. 5 дугаар ангидаа л хүүхдийн ордонд 2 сар явж байсан түүнээс хойш 8 жил өнгөрчээ. Төгөлдөр хуурын сургалт яг манай байранд болхоор амар ч юм доо. Дандаа жоохон хүүхдүүд явдаг юм байналээ. Бүртгүүлэх гэж орохдоо бас санаа зовсоон бяцхан юмнуудын хажууд хөгшидөхвийдээ гэж.(аймар хөгшин юм шиг хэхэхэх) Гэхдээ зүгээрээ хүсэл байхад бүх юм бүтнээ гэж. Нэг иймэрхүү л байна. За тэгээд ер нь энэ зуны миний төлөвлөгөө гэвэл:
  1. Төгөлдөр хуураа сайн сурах (Kiss the rain-ыг хамгийн түрүүнд тоглож сурах)
  2. Гэртээ төгөлдөр хууртай болох
  3. Чадвал youtube-д piano cover хийх эххэхэ
  4. Ном унших (намайг уншаад өгөөч гэсэн ном энүүгээр дүүрэн)
  5. Кинонд sub хийх
  6. Орчуулга (hand in hand)
  7. Fitness, aerobic эсвэл dance class
  8. Зиа мэдээж амарч зугаалах have fun
Энэ бүх төлөвлөгөө биелэх болтугай!!!!Биелүүлнэээ...Чаднаааа =)